HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Урд хөршийн бүтээсэн технологийн тусламжтай хүн төрлөхтөн 115 наслах боломжтой болно

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 07 сарын 14

Өөр улсын үсрэнгүй хөгжил, соёлын ялгааг хараад эх орноо харьцуулж, доош хийх ер нь дургүй. Манайх хөгжиж яваа улс, удахгүй энэ түвшинд ирнэ дээ л гэж боддог. Гэхдээ хааяа нэг харагддаг даа. Сошиалаар. Улс төртэй холбоо бүхий хүмүүс эмнэлэгт ор хандивлалаа, бэлэглэлээ, гардуулан өглөө гээд. Эмнэлэгийн ор байнга шахуу хүрэлцээгүй, төрөх тасгийн ор нь эрүү шүүлтийн ор шиг байна гэх мэт шүүмжлэл, асуудал ар араасаа салдаггүй нь үнэн юм чинь ор өгөх нь бас нээх буруу зүйл биш ч юм шиг. Гэхдээ манайхныг орны хэрүүл хийж байх зуур урд хөршид хиймэл оюун ухаан гэдэг зүйл гүйцэгдэхгүй шахуу болтлоо бүх салбарт хөгжчихөж. Өмнө нь хоолны салбарт хиймэл оюун ухаанаар робот тогооч хэрхэн ажиллаж байгааг харсан үзсэнээ бичиж байсан даа. Тэгвэл энэ удаа Ai-ийн тусламжтайгаар хэдэн мянган километрийн зайнаас эмч өвчтөндөө хагалгаа хийж, амь насыг нь аварч буйг сонсоод чихэндээ итгэмгүй шахуу л байлаа. Урд хөршийн маань салбар салбарт хийгдэж буй үсрэнгүй хөгжлөөс хураангуйлан танилцуулья.

Жянжяны бичил хагалгааны эмнэлгийн тоног төхөөрөмж 

1998 онд Хятадын Шанхай хотын Жянжян шинжлэх ухааны хотод байгуулагдсан бичил хагалгааны  эмнэлгийн тоног төхөөрөмж /MicroPort/ нь Хятадын өндөр зэрэглэлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн тэргүүлэх шинэлэг компани юм. Тус компанийн бүтээсэн технологийн тусламжтай зургаан секунд тутамд дэлхийн хаа нэгтээ хүний амь насийг аварч байдаг гэнэ. Өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, технологийн шийдлээр хүний амьдралын чанарыг уртасгаж, 115 хүртэл наслуулах боломжтой гэдгийг мөн хэлж байв. Микропорт компани нь Шанхай, Сүжөү, Шэньжэнь АНУ-ын Мемфис, Францын Парис, Италийн Милан, Доминаканы Бүгд найрамдах улсад томоохон судалгаа үйлдвэрлэлийн баазуудыг байгуулж, дэлхий дахины судалгаа, хөгжил, үйлдвэрлэл, маркетинг, үйлчилгээний сүлжээг бий болгожээ.

Тус компани нь 30 гаруй орны 12000 гаруй ажилтантайгаас ихэнх хувийг Хятад ажилчид эзэлдэг. 

Микропорт компани нь зүрх судас, электрофизиологи, зүрхний, яс болон зөөлөн эдийг нөхөн сэргээх технологи гэх мэт тархи, мэдрэлийн системийн эмгэгийг эмчлэхэд шаардагдах 500 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн 20000 гаруй эмнэлгийн үйлчилгээнд нэвтрүүлсэн компани юм. 

Бидний сайн мэдэхээр “Зүрхний титэм судасны нарийсалтай өвчтөнд суулгадаг стент” –зэрэг олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэд тоног төхөөрөмж, бүтээгдэхүүнээ таван жил тутамд сайжруулан загварчилдаг. Мөн хиймэл оюун ухаанд суурилсан робот, тоног төхөөрөмжийн тусламжтайгаар алслагдсан муж, суурингийн эмнэлгүүд дэх өвчтөнд алсын зайнаас нарийн мэргэжлийн яаралтай хагалгааг хийдэг болжээ. Энэ мэтчилэн Хятад улсын салбар салбарын компаниуд хиймэл оюун ухааныг орчин үеийн техник технологитой хослуулж бидний боломжгүй гэж боддог байсан зүйлсийг ч бүтээгээд эхэлчихсэн ажээ.

Эмийн үнэ, эмийн сангийн байршлаа шууд хардаг боллоо
“Канвон-2024” наадмын бэлгэдэл сахиусыг танилцууллаа
Монголын хамгийн том хуримын үзэсгэлэн ирэх сарын 9,10-нд зохион байгуулагдана
“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Япон улс ОУСС-д хангамж хүргэх шинэ ачаа тээврийн хөлгөө амжилттай хөөргөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?