HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө

|
HumanZ
| 2026 оны 04 сарын 03

“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” төрийн бус байгууллагаас Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд “Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг ашиглалтад оруулан нийслэлийн өмчид үнэ төлбөргүй хүлээлгэн өглөө.

Тус төвийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон “Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээн Лувсантүвдан нар оролцлоо. Энэ үеэр талууд санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд ахмад настнуудын эрүүл мэнд, хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулах, цаашид энэ чиглэлээр барилга байгууламж, ногоон төгөл байгуулж, хөгжүүлэхээр санал солилцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Ажиа гэгээнтэн сүсэгтэн олон, өглөгийн эздийн хамтаар Монгол Улсад, Улаанбаатар хотын ахмадуудад энэ төвийг байгуулан өгч байгаад талархсанаа илэрхийлье. Бид үргэлжлүүлэн энэ хашаанд ногоон байгууламж бүхий тохижилт хийхээр төлөвлөөд байна. Мөн нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус төвийн хажууд спортын төв барина. Ахмадын төв тогтмол үйл ажиллагаатай байж, Улаанбаатар хотын 204 хорооны ахмадуудад сэтгэл санаа, эрүүл мэндийн дэмжлэг төдийгүй ажлын байрны туслалцаа үзүүлж байгаасай гэж хүсэж байна. Төвийг тасралтгүй үйл ажиллагаатай байлгах үүргийг нийслэлийн албан тушаалтнууд хүлээж байгаа юм. Удахгүй төвийн үйл ажиллагаа жигдэрнэ. Нийслэлийн хороодын ахмадын зөвлөлүүдэд төвөө танилцуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Бид дөрөвдүгээр сард багтан “Трамвай” төслийн гүйцэтгэгчийг шалгаруулна. Трамвайн эцсийн буудал ахмадын төвийн ойролцоо автобусны буудлын хойно байрлана. Шинэ нийтийн тээврийн хэрэгсэл ашиглалтад орсноор тус төвд ахмадууд, илүү хялбар, хурдан ирэх боломжтой болно” гэлээ.

“Энэрэл нигүүсэл оюун билгийн төв” ТББ-ын тэргүүн Ажиа Гэгээн Лувсантүвдан “Ахмадуудад буян болохоор энэ өдөр өнжүүлэх төвийг барьсан. Өндөр өнжүүлэх төвдөө ахмадууд дасгал хөдөлгөөн хийж, эрүүл мэнддээ анхаарах боломжийг бий болгож байна. Үргэлжлүүлэн хашаанд нь мод, зүлэг тарьж, ногоон байгууламж хийнэ” гэв.

Нийтэлсэн: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Өнөөдөр төвийн, говийн болон баруун аймгуудын нутгаар бороо нойтон цас орно
Монгол-Британийн парламентын хамтын ажиллагааны уулзалт боллоо
“Ази, Номхон далайн бүсийн агаарын тээврийг хялбаршуулах форум (FALF 2025)” Улаанбаатар хотноо амжилттай эхэллээ
Нант хотын түүхийн музейд гарах “Чингис Хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн ирэх оны тавдугаар сар хүртэл үргэлжилнэ
ЭРҮҮЛ МЭНД | Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгт хэрхэн хамрагдах вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
18 ХОНОГ
HUMANZ
GenZ ажиглагч | 78 гишүүн хамжиж өргөн барьсан ч тамхи зардаг томчуудад “ЖУЛДСАН ХУУЛЬ”
GenZ АЖИГЛАГЧ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?