HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
ЦАГ ҮЕ

ССАЖЗЯ Бүгд Найрамдах Итали Улсын Аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 12 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Итали Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд Ром хотноо зохион байгуулсан “Итали-Монголын бизнес форум”-ын үеэр боловсрол, соёл, шинжлэх ухаан болон спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хөтөлбөрийг байгууллаа. Мөн Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Бүгд Найрамдах Итали Улсын Аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

“Боловсрол, соёл, шинжлэх ухаан болон спортын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын 2025-2028 онд хэрэгжүүлэх хөтөлбөр”-т Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Шадар сайд бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны сайд Антонио Таяани нар гарын үсэг зурлаа.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд:

Боловсролын салбарын хамтын ажиллагаа

  • Жил бүр их, дээд сургуулийн хоёр багш эсхүл судлаачийг найман (8) хоног хүртэлх хугацаагаар харилцан солилцох,
  • Их, дээд сургуулийн шууд хамтын ажиллагааг Эрасмус нэмэх хөтөлбөр /Erasmus plus Programme/-ийн хүрээнд дэмжих,
  • Монгол хэлний сургалтад Италийн оюутнууд, Итали хэлний сургалтад Монголын оюутнууд хамрагдах боломжийг дэмжих,

Соёл, урлаг, спортын салбарын хамтын ажиллагаа 

  • Спортын анагаах ухаан, бэлтгэл сургуулилт, спортын удирдлага менежментийн хүрээнд хамтран ажиллах,
  • Спортын дасгалжуулагч, тамирчид солилцох, хамтарсан бэлтгэл сургуулилт хийх болон допингийн эсрэг хамтын үйл ажиллагааг дэмжих,
  • Түүх, соёлын өв болон урлагийн чиглэлээр өндөр түвшний үзэсгэлэн солилцоог дэмжих,
  • Кино урлагийн мэргэжилтэн, жүжигчин солилцоо, фестивальд төлөөлөгч оролцуулах,
  • Соёлын өвийн судалгаа, сэргээн засварлалт, археологийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх,
  • Соёлын үнэт зүйлсийн хууль бус худалдаатай хамтран тэмцэх,

Шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаа  

  • Эрдэм шинжилгээний ажлын үр дүнг ашиглах бизнесийн санал санаачилга, хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх,
  • Экологи, соёлын өвийг хамгаалах технологи, арьс, шир боловсруулах, үйлдвэрлэх технологи, ноос, ноолуур боловсруулах, үйлдвэрлэх технологи, байгалийн гамшгийн хяналт шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Мөн Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Бүгд Найрамдах Итали Улсын Аялал жуулчлалын яамтай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа. Санамж бичигт Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Итали Улсын Аялал жуулчлалын сайд Даниэла Сантанкэ нар гарын үсэг зурав.

Энэхүү харилцан ойлголцлын санамж бичиг нь хоёр улсын аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг дэмжих, улс хооронд жуулчдын зорчих маршрутыг хөнгөвчлөх боломжуудыг бүрдүүлэхийн зэрэгцээ хоёр улсын ард иргэдийн харилцан ойлголцол, найрамдлыг гүнзгийрүүлэх чухал үүрэгтэй юм.

Хятадын хойд хэсэг түүхэнд байгаагүй дээд хэмжээнд хүрч халав 
ЭЕРЭГ | ҮНДЭСНИЙ НОМЫН САН 530 ХҮНД НЭГЭН ЗЭРЭГ ҮЙЛЧЛЭХ БОЛОМЖТОЙ
ЗУНЫ ШОУ | Нөлөөлөгчдийн “үзэл бодол” гэх нөлөөнд автахгүй байх нь
Хилийн боомтуудын арваннэгдүгээр сард ажиллах цагийн хуваарь
БНСУ-ын iCORE Mongolia, Google-ийн Монгол дахь төлөөлөгч Гэрэгэ Эдтек ХХК-ийн Гүйцэтгэх захирал нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?