HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

”ТАМГАГҮЙ ТӨР” | Тамга хаан ширээний баталгаа юу, эсвэл …

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 06 сарын 02

Өнөө цагаас ондоо юм билээ

Өөрөөсөө бус өрөөлөөс ичих шиг болох шиг …

Өнгөөр тоглосон өвөрмөц тайзан дээр өрнөх ухаант үгсийг чих рүүгээ бус тархи руугаа шигтгэсэн гайхалтай бүтээл гэж “Тамгагүй төр” жүжгийг магтмаар байна. Энэ жүжгийг тольдож суухдаа бүх дүрийг хэрэв би байсан бол гэж гайхан бишрэх. Тэндээсээ ургуулан бодож жүжигчдийн авьяас билгийг шагшин бахархах. Түгшин зэвүүцүүлж бас мэлмэрүүлэн хайлж чадахуйц хүчтэй бүтээл ажээ. Миний бие хаа нэгтээ нууцхан шүүрс алдан суухдаа зүрхэнд хүрч чадлаа гэж хаа нэг өөрөө өөртэйгөө зөвлөлдөж, толгой дохин суув.

Тэд миний нүдээр …

  • Хааны ухаан дорой байсангүй. Ухааны цараа өрөөл бусадтай биш өөрөө өөртэйгөө уралдуулан байж хайрт хатнаасаа, нялх үрээсээ тэр хагацав. Түүний алдаа гэвэл хорон ноёны хорсол шуналын дууллыг анд нөхрөө мэт сонсож, эргэцүүлж байдаг нь болов уу.
  • Эрхэнд улайрсан албатын могой шиг санаа эцэстээ өөрийн үрийг хорлох тавиланг сүвэгчилсэн байлаа. Мэдэл шунаг хоёрт нүдээ сохлон байж насаараа хүлээсэн сэнтийгээ бараадаж чадалгүй дууссан эмгэнэлт төгсгөл. Эцэст нь чамд яг юу байсан юм бэ гэж асуумаар. Хаан буруу бодоогүй.
  • Их хатны цөхрөлийг хэн ч үл анзаарах бус мэдэрч ойлгож байсан ч нүдэн балай чих нь дүлий дүм эсгэх ял мэт хүндлэлээс тэр залхжээ. Бусармаг үйл үйлдэж булай болох цагт үрийнхээ бүлээн амьсгалыг ханатлаа мэдэрч чадаагүй юм.
  • Хайр энэрлээс өөр өөрийгөө дааж чадамгүй, эмзэг яруу Бага хатан. Хар буруу санаа ч уу үгүй ч үү, тэр тэрхэн зуурын амьдралдаа хайртай залуу түүнийхээ үр үндсийг л хайраар дутаахгүй өсгөж өндийлгөв. Тэгээд л болоо. Эцэст нь хүний үрийг өөрийн юм шиг өсгөж хар муу санаагүйдээ энэ цагаахан амь үхлээр дуусаж халин одов.
  • Өөрөө ч мэдэлгүй өрөөлийн шуналыг гүйцээх зэвсэг болсон хүү. Эцэг нь өөрийгөө дуурайна гэж мэдээгүй байх. Цус худал хэлээгүй. Нууж дардаг дутагдлыг нь тэр хүү зүгээр л цацаж орхисон. Тахир дутуу, ухаан богино байсан ч хэний ч юм шуналыг өвлөөд авчихсан юм.
  • Хүн хэн болж өсөх нь нялх байхдаа мэдэгдэхгүй ээ. Нас биед хүрсэн хойноо мэдэгдэнэ. Эгэл тэр хүү хальсан эх дээрээ энэ насанд биш тэртээх диваажинд уулзсан юм.
Цаг ондоо үед улсын хэрэг харгисаар чангатгасан ч ямар ил бас шударга байсан юм дээ. Муу нуухаар сайн илчил'' гэх үг эндээс үүссэн байх.

Онцлох

Хүний сэтгэл хөдлөл бодол шийдвэрийг театрын бүжигчид биеийн хэлмэж уян налархай байдлаар гайхалтай илэрхийлж чадсан. Нээрээ л ийм байж болох юм гэмээр …

Бодлын нэг үзүүрээс атгах энэ мэдрэмжийг эл бүтээлийг үзсэн хүн л ойлгоно биз …

М.Дэлгэрмаа

VICTORIA’S SECRET-ийн тайзанд эргэн заларсан сахиусан тэнгэрүүд
T.O.P-ын долоон дууг KBS телевиз эфиртээ гаргахаас татгалзлаа
“Ганцаардмал” агуу зураачийг олсон боловч бүтээлүүд нь алдагджээ
Дуучин Г.Эрдэнэчимэгийн “Огторгуйн охин” тоглолт ирэх баасан гарагт болно
Д.НАЦАГДОРЖ | “ХУУЧИН ХҮҮ” ӨГҮҮЛЛЭГ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?