HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Орон нутаг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Дөрвөн аймагт ой хээрийн түймэр асч байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 04 сарын 10

Дорнод аймгийн Халхгол сум, Булган аймгийн Хутаг-Өндөр, Увс аймгийн Бөхмөрөн, Сэлэнгэ аймгийн Ерөө сумдад ой хээрийн түймэр асч байна.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ханатай багийн “Хуурай-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 260 км, сумын төвөөс хойд зүгт 110 км/-т Ой хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 12:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Эрэн хайх аврах салбар, Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Орхон аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд, Сэлэнгэ сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ой, хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж, 04.10-ны өдрийн 06:00 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж  байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Уртын цагаан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290  км, сумын төвөөс зүүн зүгт 70 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Гал түймэр унтраах, аврах 15 дугаар анги, Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Хэрлэн сум дахь Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, Эрдэнэцагаан сум дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн алба хаагчид, Бичигт боомтын ажилтнууд, Дорнод аймгийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0306 дугаар анги, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн 1 дүгээр заставын алба хаагчид, Дорнод аймгийн Матад, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна. Тус түймэрт 3 гэр, 1 өрхийн хашаатай хонь өртөж шатсан. 

Увс аймгийн Бөхмөрөн сумын байшинт багийн “Нүцгэн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс урд зүгт 29 км/-т Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 15:55 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд 04.09-ний өдрийн 02:20 цагт очиж хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.     

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагч багийн Хар модот гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 90 км, Мандал сумын төвөөс хойд зүгт 65 км/-т Ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 17:44 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Мандал сум дахь “Өгөөж-Хараа” мод бэлтгэлийн газрын ажилтнууд “Түмэн далай” ХХК-ийн ажилтнууд гал түймрийг унтраахаар ажиллаж 04.09-ний өдрийн 16:30 цагт цурамд оруулсан бөгөөд бүрэн унтраахаар ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Завхан аймагт газар хөдлөлт болжээ
Нийт нутгийн 70 гаруй хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Улсын хэмжээнд Архангай аймаг адуу, үхрийн тоогоор тэргүүлжээ
Ренчинлхүмбэ суманд дахин газар хөдөлжээ
ШИЛИЙН БОГД ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?