HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Орон нутаг

МАНАЙ ОРНЫ ХОВОР АМЬТАН БОЛОХ ЦАА БУГЫН ТУХАЙ БАРИМТУУД

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 02 сарын 02

Монголд 1953 оноос цаа буга агнахыг хуулиар хориглон, амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар оруулж Монгол улсын улаан номд “нэн ховор” зэрэглэлээр бүртгэсэн. Тархац нутгийн ихэнх хэсэг нь Хорьдол-Сарьдгийн дархан цаазат газар, Улаан тайга болон Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газарт хамрагдаад байна. Ингээд түүний талаарх баримттай танилцацгаая.

Биеийн урт 220 см, сэрвээний өндөр 140 см, жин 300 кг хүрнэ. Бие нь гонзгойвтор, хөл харьцангуй богино, хүзүү урт, чих жижгэвтэр, үзүүр мохоодуу. Зун хүрэн буурал, бүдэг эрээлж бүхий жигд бор, өвөл бараавтар эрээлж бүхий цайвар саарал зүстэй.

Цаа нь тайгын царам, өндөр уулын таг газар бэлчээрлэж хаг, хөвд идэж сүргээрээ амьдардаг. Агтлаагүй эр цааг этэр, агталсныг зарь, эмийг мянжиг, янзагыг хугаш гэнэ. Ороо нийлэг 10 сард болж, этэр 15 хүртэл манжиг хурааж хээлтүүлнэ.

Хээл авсан мянжиг хээлээ 7 сар гаруй буюу 220-225 хоног тээж 5, 6 сард төллөж намар орой болтол хөхүүлнэ. Этрийн эвэр орооны дараа 12, 1 сард, хээлтэй манжгийнх төллөсний дараа 6 сард, сувай манжгийнх 2 сард унаад, 8 сарын сүүлчээр ургаж дуусна.

Өвөл хаг, хөвд, мод, бутны мөчир, нахиа, найлзуураар идээшилнэ. Зун элдэв ногоо, хаг хөвд, бутны навч, найлзуур, мөөг иднэ. Зун өглөө орой, өвөл голдуу өдөр бэлчээрлэнэ. Сүрэг янз бүрийн насны манжиг, этэр, төлөөс бүрдэнэ.

Хөвсгөл нуур орчмын өндөр уулсын зоо, тагийн бүслүүрийн д.т. 2300-3000 м өндөрт алаг цоог тархацтай. Монголд Улаан тайгын нурууны Жамс, баруун зүүн Жодог, Бяранга, Тэнгис, Шарга голын эх, Хөвсгөл нуурын Хэвэн, Залуу үүрийн сарьдаг, Хэвэн, Залуу үүр голын эх 1600-аад ам. км нутагт тархана.

Зун ойн бүсээс дээш сарьдаг, тагийн хаг, хөвд, сөөг бүхий царамд, өвөл, хавар уулын ойн дээд бүслүүрт бэлчинэ. Буган цаа 10 сарын эхнээс Саяны өндөр уулсын ар бэлээс өвөр лүү нүүдэллэн ирж, дараа оны шар усны үер болохоос урьтаж буцан нүүдэллэдэг.

Төрөл зүйлийнхээ цорын ганц төлөөлөгч Цаа бугыг хойд Азид гаршуулсан гэрийн анхны тэжээмэл мал гэж эрдэмтэд үздэг.

Уг амьтан нь алхах үедээ туурайгаа хавирч явдаг учир хөлөөс нь хонх жингэнэж байгаа мэт өвөрмөц содон дуу авиа гардаг. Тиймээс цаа бугууд ямар ч зузаан цас, хүчтэй шуурга, алс хол газар байсан нэгнийхээ чимээг сонсон урагшилсаар сүргээсээ тасарч, төөрдөггүй байна.

Цааны нүд өнгөө хувиргадаг. 5 сарын 20-ноос 9 сарын 10-ны хугацаанд нүд нь алтан шаргал өнгөтэй болдог. 9 сарын 10-наас хойш хойд тундрт 3 сар өдөр болдоггүй шөнөөрөө байдаг. Шөнө, цасны дороос ухаж ургамлаа танин мэдэх үед нүд нь хөх өнгөтэй болдог. Хөх өнгөтэй болохоор цаа өдөр шөнөгүй хардаг.

Цаа буга дунджаар 50-70 килограмм ачаа даах бөгөөд холын аян замд гарахад өдөрт 60-70 километр зам туулах чадвартай.

Цаа бугын арьс их гөлгөр ямар ч тохиолдолд халцардаггүй, юманд үрэгдсэн халтирсан үед зулгардаггүй, дулаахан байдаг байна.

“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа
Хагас болон бүтэн марафоны гүйлтийн зам дагуу дөрвөн газарт усны цэг байршина
Мөсөн голуудын тэн хагас нь 2100 он гэхэд устаж болзошгүй
MORNING BIRD | Р.ЧОЙНОМ “Охиндоо илгээх захидал”
Тээврийн прокурорын газраас зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?