HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Орон нутаг

ЗУДТАЙ БОЛОН ЗУДАРХУУ СУМЫН ТОО 25-ААР БУУРЛАА

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 03 сарын 06

Энэ сарын 03-ны байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд буюу Увс,  Завхан, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Архангайн өмнөд, Баян-Өлгийн баруун, Ховд, Булган, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын зарим газраар 1.0-29.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Цагаан-Үүр 29.0 см, Увсын Малчин, Давстад 23.0 см, Завханы Тэсд 22.0 см, Увсын Тэс, Баруунтуруун, Хяргас, Завханы Баянтэсд 20.0 см, Увсын Зүүнговьд 16.0 см,  бусад нутгаар 1.0-15.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Нийт нутгийн цасны тогтоц өмнөх 7 хоногоос 20 хувиар буурч Баян-Өлгийн Сагсай, Увсын Тэс, Давст, Түргэн, Хяргас, Өндөрхангай, Баруунтуруун, Малчин, Наранбулаг, Бөхмөрөн, Зүүнхангай, Ховдын Алтай, Үенч, Зэрэг, Булган, Завханы Тэс, Хөвсгөлийн Цагаан-Үүрт нягтарч хатуурсан зузаан цастайн улмаас цагаан зудтай (5 аймгийн 18 суманд) бол Баян-Өлгийн Булган, Увсын Улаангом, Сагил, Говь-Алтайн Хөхморьт, Жаргалан, Завханы Баянхайрхан, Улиастай, Цэцэн-Уул, Сантмаргац, Баянхонгорын Галуут, Баянтэс,  Өвөрхангайн Хайрхандулаан, Төвийн Эрдэнэ, Улаанбаатар Багануур, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Сүхбаатарын Халзан, Дорнодын Булганд зузаан цастайн улмаас цагаанаар зудархуу (9 аймгийн 17 сум) болж зудтай болон зудархуу сумдын тоо 25-аар буурлаа.

Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр малын тарга хүчний байдал 2 дугаар сарын сүүлчээр нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Дорнодын Матад суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
Увс аймгийн Бөхмөрөн суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Баянхонгор аймаг нийт 4,072,203 толгой малтай бөгөөд өнөөдрийн байдлаар 17,034 мал хорогджээ
Ховд аймагт сүүлийн жилүүдэд хүүхэд хохирсон болон холбогдсон гэмт хэрэг, зөрчлийн гаралт өсжээ
ТАНИЛЦ: Ирэх арав хоногийн цаг агаарын төлөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?