HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Төрийн бодлого, хэрэгжилтэд шинжлэх ухааны салбарын оролцоог нэмэгдүүлсэн зохицуулалт батлагдлаа

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 04 сарын 07

БШУЯ-наас “Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Тус хэлэлцүүлгээс Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарын үүрэг оролцоог тодорхой болгон, төр-шинжлэх ухаан-хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй түншлэлд тулгуурласан гарц шийдлийг тодорхойлон зөвлөмж гарган холбогдох шийдвэрийг засгийн газарт танилцуулахаар тогтсон. 

Энэ хүрээнд засгийн газрын ээлжит хуралдаанаар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих эдийн засгийг богино хугацаанд сэргээх тодорхой тооны мега төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл, нийгэм эдийн засаг, байгаль орчны нөлөөллийн үнэлгээ тооцоолол судалгааг хийх, технологийн шийдэл боловсруулах, тухайн салбарт шаардлагатай инженер техникийн ажилтан, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд шинжлэх ухааны байгууллага, эрдэмтдийн оролцоог хангах томоохон шийдвэрийг батлууллаа.

Ингэснээр үндэсний түвшинд төрийн бодлого, шийдвэрийг салбар дундын, салбар дамнасан шинжлэх ухааны нотолгоо, баримт, судалгаа тооцоонд үндэслэн хэрэгжүүлэх улмаар төсөл хөтөлбөрийн үр дүн чанартай, хүртээмжтэй байх суурь нөхцөл бүрдэж байна. 

Мөн түүнчлэн, шинжлэх ухааны салбарт олон жил яригдсан төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаанд эрдэм шинжилгээний байгууллагыг өрсөлдөөний зарчимд нийцүүлэн оролцуулах эрхийг нээх, шаардлагатай зохицуулалтыг тусгах, Эрдэм шинжилгээний байгууллагын оюуны өмчид үнэлгээ тогтоож, хөрөнгийн барьцаа болгон ашиглах асуудлыг шийдвэрлэх, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангаж үнэлгээ хийхэд тухайн чиглэлийн мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачдаар хийлгэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг тус тус бий болгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

“20 минутын хот”-ын Р.Эрдэнэбүрэнгийн хийж хэрэгжүүлсэн ОНЦЛОХ ТАВАН АЖИЛ
Монгол Улс “Envision” компанитай эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичигт байгуулав
Монгол, Бельги улсын гадаад яамдын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо
М.Р.Каримсаков: Дутуугаа давуу тал болгон ашиглах боломж бидэнд бүрэн байгаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиевтай албан ёсны хэлэлцээ хийв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?