HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

М.Р.Каримсаков: Дутуугаа давуу тал болгон ашиглах боломж бидэнд бүрэн байгаа

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 04 сарын 22

Казахстан Улсын нийслэл Астана хотноо Казахстан–Монголын бизнес форум зохион байгуулагдаж, хоёр улсын төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.

Форумын үеэр Казахстаны Гадаад худалдааны танхимын Удирдах зөвлөлийн дарга М.Р. Каримсаков хэлэхдээ “Бид өнөөдөр Казахстан Улсын нийслэл Астана хотноо Монголын бизнес эрхлэгч анд нөхөдтэйгээ уулзаж, ээлжит Бизнес форумаа зохион байгуулж байна. Бидний харилцаа, хамтын ажиллагаа их нөхөрсөг, ажил хэрэгч байдгийг хэлэхийг хүслээ. 2024 онд Ерөнхийлөгч К.Токаевын Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хоёр улс “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосныг та бүхэн мэдэж байгаа.  Энэ хүрээнд бид зам, тээвэр, уул уурхайн олборлолт, хүнсний үйлдвэрлэл гээд олон салбарт хамтран ажиллахаар олон чухал баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнээс хойш бид идэвхтэйгээр хамтран ажиллаж байна.

Казахстан-Монголын Бизнесийн зөвлөлийн ажил эрчимжиж, монголын 400-аад аж ахуйн нэгж, түүний дотор хамтарсан 20-иод аж ахуйн нэгж манайд үйл ажиллагаа явуулдаг. Цаашид бүх салбар дахь хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 2025 онд хоёр улсын худалдааны эргэлт, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт 2024 онтой харьцуулахад 7 хувиар өссөн. Энэ нь 135 сая ам.доллар гэсэн үг. Монголын аж ахуйн нэгжүүд бараа бүтээгдэхүүнээ их хэмжээгээр нийлүүлж байна. Энэ бол маш сайн. Учир нь манай улс монголчуудын хувьд Төв Азийн бүс нутаг, Европ, бусад орны зах зээлд нэвтрэх гүүр нь болох бүрэн боломжтой. Иймээс учирч байгаа саад бэрхшээлээ шийдэж, тээврийн коридороо хөгжүүлэн, бараа эргэлтийг хурдасгах нь чухал байгаа.

Өнөөдрийн бизнес форумын үеэр 20 орчим гэрээ, хэлцэл байгуулах төлөвтэй байна. Тухайлбал манай улсаас галт тэрэг худалдан авах гэрээ байгуулах гэж байгаа нь тээвэр, худалдааны эргэлтийг эрс нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Монголд хөдөө аж ахуйн гаралтай экологийн бүтээгдэхүүн нийлүүлэх гээд олон чухал баримт бичигт гарын үсэг зурна.  Монголоос олон аж ахуйн нэгжийн төлөөлөл ирсэн байна. “Мянга сонсохоор нэг үз” гэдэгчлэн маргааш манай үйлдвэрүүдээр зочилж, үйл ажиллагаатай нь танилцана. Харилцан ашигтай хамран ажиллах хүсэл сонирхол хаа хаанаа байна. Жишээ нь манай зах зээлд төмс дутагдалтай байдаг бол танайд хэрэгцээтэй сайн чанарын улаан буудай манайд байдаг. Дутуугаа давуу тал болгон ашиглах боломж бидэнд бүрэн байгаа” гэв.

Дэлхийн ур чадварын байгууллагын ерөнхий ассамблей 2027 онд Монгол Улсад зохион байгуулагдана
“Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног” үргэлжилсээр
Д.НАЦАГДОРЖ | “ХУУЧИН ХҮҮ” ӨГҮҮЛЛЭГ
“ЗАЛУУ НАСАА ХАМТ ҮРЭХ ШАЛТГААН” СЭТГҮҮЛ ХУДАЛДААНД ГАРЛАА
Хаврын тариалалтын урьдчилсан мэдээллийг сонсож, ажлын хэсгүүдийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?