HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Монгол, Бельги улсын гадаад яамдын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 29

Монгол, Бельгийн Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалт Брюссель хотноо энэ сарын 24-ний өдөр болов. 

Зөвлөлдөх уулзалтаар Монгол, Бельгийн улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан томоохон зорилтуудын талаар харилцан мэдээлэл хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбаруудад өргөжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов. 

Түүнчлэн ирэх онд тохиох Монгол, Бельгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг агуулга, бодит үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлэх талаар ярилцаж, хоёр улсын иргэд хоорондын солилцоо, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн эрх зүйн баримт бичгүүдийг хэрэгжүүлэхэд анхаарал хандуулахаа талууд илэрхийлэв. 

Хоёр улс жолоодох эрхийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрч, солих тухай баримт бичгийг байгуулсан нь иргэдийн таатай аж төрөх нөхцөл бүрдүүлснийг талууд онцлов. Уулзалтын үеэр НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо. Улс төрийн анхдугаар зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, айлын талаас Бельгийн Хаант Улсын Гадаад хэрэг, худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яамны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Франсуа Делхей нар тэргүүлэв.

ХУВААРЬ | Аравдугаар сарын эхний долоо хоногт дараах хилийн боомтууд ажиллахгүй
“Уб метро” төслийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ хийгдэж байна
ОБЕГ: Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
+UPDATE | ТУНГААН СЭТГЭХЭД ТУСЛАХ САНАА
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт 10 сум, нэг тосгоныг хамруулж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?