HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Спорт

Байт харваан Заалны Улсын Аварга шалгаруулах тэмцээнд 300 гаруй тамирчид цэц мэргэнээ сорино

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 03 сарын 17

Байт харваан спортын 15 дахь удаагийн Заалны Улсын Аварга шалгаруулах тэмцээн Гуравдугаар сарын 23-аас 26-ны хооронд Эрдэнэт хотод зохион байгуулагдах гэж байна. 

Байт харвааны Заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил Рекувр болон Компаунд төрлүүдээр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд болно.

Тамирчид “Рекувр” төрөлд ангилал тус бүрт эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, багийн харваа, холимог багийн харваагаар өрсөлдөх бол “Компаунд” төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа төрлөөр 19 багц медалийн төлөө цэц мэргэнээ сорих юм. 

Өнөөдрийн байдлаар орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг 24 байгууллагын 330 гаруй тамирчин бүртгүүлжээ.

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс харьцангуй олон тамирчин оролцох урьдчилсан статистик гарч байгаа тул Монголын байт харвааны холбооны зүгээс тэмцээний үеэр тамирчиддаа чиглэсэн сургалтыг явуулахаар төлөвлөсөн байна. 

Тус тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Монголын Байт Харвааны холбоо, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хангарди спорт цогцолбор, Орхон аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулах юм.

Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 22-ны өдөр 17:00 цагт Орхон аймагт болно. 

Мөн МБХХ-ны удирдах зөвлөлийн хурал зохион байгуулах юм байна. 

Дашрамд, 2022 оны ЗУАШТ-д байгууллагын дүнгээр Хангарди клуб алтан медаль, Алдар спорт хороо мөнгөн медаль, Орхон аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртэж байв. Мөн хувийн шигшээ харвааны төрөлд Алдар спорт хорооны тамирчин, “Токио-2020” олимпын наадмын оролцогч, ОУХМ Б.Отгонболд, Хангарди клубын тамирчин, ОУХМ А.Энхтуяа нар алтан медаль тус тус хүртэж байжээ.

Монголын шигшээ баг Ташкентэд өрсөлдөнө
МОНГОЛЫН БӨХЧҮҮД ДЭЛХИЙН ШИНЭЧИЛСЭН ЧАНСААНД ХЭРХЭН БИЧИГДЭВ
ӨНӨӨӨДӨР | Монголын хоккейн шигшээ баг Узбекистаны багтай тоглоно
MESA МОНГОЛ УЛСАД MAJOR-ИЙН АЗИЙН АВАРГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО
Б.Халиун алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?