Сагсан бөмбөгч Ш.Энхийн-Од NBA-ийн Хөгжлийн лигийн “Оссеола Мэжик” багийн 2026–2027 оны улирлыг эхлүүлэх 13 тоглогчийн бүрэлдэхүүнд багтжээ.
Тэрбээр 55 дугаартай, хамгаалагчийн байрлалд тоглохоор бүртгүүлсэн бөгөөд Хөгжлийн лиг дэх анхны улирлаа эхлүүлэх гэж байна.
“Оссеола Мэжик” улирлын эхний тоглолтоо арваннэгдүгээр сарын 8-нд Флорида мужийн Киссимми хотын “Silver Spurs Arena” ордонд “Оклахома Сити Блю” багтай хийнэ. Тоглолт орон нутгийн цагаар 15:00 буюу Улаанбаатарын цагаар арваннэгдүгээр сарын 9-ний 04:00 цагт эхлэх хуваарьтай.
Нээлтийн тоглолтын тасалбарын үнэ борлуулалтын суваг, суудлын байршлаас хамааран ялгаатай байна. Тухайлбал, “SeatGeek” платформд хамгийн хямд тасалбарыг 20 ам.доллароос санал болгожээ.
