HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ШУА-аас 1100 гаруй шинжлэх ухааны бүтээл хандивлах үйл ажиллагаа болно

|
HumanZ
| 2025 оны 06 сарын 18

2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд Шинжлэх ухааны академийн харьяа 16 хүрээлэн болон Тэргүүлэгчдийн газраас ном хандивлах үйл ажиллагаа зохион байгуулагдах гэж байна.

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан нь 1980 онд байгуулагдсан бөгөөд Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байрлах салбаруудаар дамжуулан жилдээ 150–200 мянган уншигч, хэрэглэгчдэд 500 мянга гаруй цаасан болон цахим номоор үйлчилгээ үзүүлж, нийтийн соёл, боловсролын хэрэгцээг ханган ажиллаж байна. Энэ жил 45 жилийн ойгоо тэмдэглэж буй тус номын сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг түгээх зорилгоор ШУА-ийн хүрээлэнгүүд шинжлэх ухааны салбар бүрийг хамарсан 1100 гаруй эрдэм шинжилгээ, судалгааны бүтээл, ном, товхимлыг хандивлана.

Үйл ажиллагааны зорилго нь шинжлэх ухааныг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, эрдэмтэн судлаач, багш, оюутан, сурагч, иргэдэд шинжлэх ухааны мэдлэгийг өргөн хүрээнд түгээхэд оршиж байна.

Тус номын сан нь:

  • Нийт сан хөмрөг: 386,600 гаруй ном
    • Хэвлэмэл ном: 381,200
    • Брайль ном: 2,500
    • Цахим ном: 410
    • Тогтмол хэвлэл: 1,500 нэгж
  • Нийт суудал: 720
  • Ажиллагсад: 80
  • 2016 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан NVDA дэлгэц уншигч болон монгол брайль хэрэглэл нэвтрүүлж, 3,000 гаруй номын сантайгаар жилд 350 гаруй тусгай хэрэгцээт уншигчид үйлчилж байна.

Энэхүү хандивын арга хэмжээ нь шинжлэх ухааныг олон нийтэд илүү ойртуулж, ялангуяа залуусыг судалгааны ажилд уриалан дуудах, шинжлэх ухааныг сонирхуулах, боловсролд тулгуурласан ирээдүйг бэхжүүлэх чухал алхам юм.      

Каннын кино наадамд өнгөт арьстан, азиудыг ялгаварлан гадуурхжээ
СУРВАЛЖИЛГА | Эрх чөлөө нээлттэй, хаалттай
Google Map, E-Mongolia-гаар замын засвар, хаасан мэдээллийг авдаг боллоо
Энэ онд нийслэлийн хэмжээнд 3933 нэгж талбарт газар чөлөөллөө
Дэлхийн хамгийн өндөр настай хүн Мария Браняс Морера 117 насандаа таалал төгсөв
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?