HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Ходоод гэдсийг эрүүл байлгах “ДОЛООН ДАДАЛ”

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 03 сарын 14

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эрүүл мэнд нь насжилтын чанарт ихээхэн нөлөөлдөг. Монгол Улсын хэмжээнд амбулаторийн өвчлөлийн тэргүүлэх хоёрдугаар шалтгаан нь хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэгүүд юм. Хоол боловсруулах тогтолцооны эрүүл байдал нь хувь хүний амьдралын хэмнэл, хооллолт, эрүүл ахуй зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг.

Агуулга
  • Тэнцвэртэй хооллолт
  • Ходоод гэдэсний үйл ажиллагааг хямраах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах
  • Шингэн сайн хэрэглэх
  • Ашигтай бактери хэрэглэх
  • Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх
  • Сэтгэл санааны тогтвортой байдал
  • Амны хөндийн эрүүл ахуйг хангах

Энэхүү нийтлэлээрээ танд хоол боловсруулах тогтолцооны эрүүл мэндийг хэрхэн урт хугацаанд хадгалах талаар энгийн долоон дадал зөвлөмжийг танд хүргэж байна.

Тэнцвэртэй хооллолт

Биед шаардлагатай витамин, эрдэс бодисыг агуулсан хүнсний бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь чухал юм. Ингэснээр бодисын солилцоо сайжирч, эд эрхтнүүдийн үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлнө. Тэр дундаа хоол зүйчид навчит ногоог түүхийгээр нь хэрэглэхийг зөвлөдөг. Зарим хүнсний бүтээгдэхүүн нь хэт өндөр хэмд боловсруулагдах үед өөрт агуулах шим тэжээлээ алдах магадлалтай тул чухам хэрхэн бэлтгэн хэрэглэх талаар ч мөн мэдлэгтэй байх нь зүйтэй. Тэнцвэртэй хооллоход тань тус болох энгийн зөвлөмжүүд:

  • Тогтмол цагт хооллох
  • Хэт их тостой, шарсан хуурсан хоол хүнснээс татгалзах
  • Өөрийн хэрэглэж буй хоол хүнсний шим тэжээлийг тооцоолох
  • Хэт их идэх болон өлсөхөөс зайлсхийх

Ходоод гэдэсний үйл ажиллагааг хямраах хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах

Бэлэн боловсруулсан болон түргэн хоол зэрэг нь их хэмжээний өөх тос агуулдаг учраас хоол боловсруулах явцыг удаашруулдаг. Түүнчлэн эдгээр нь их хэмжээний сахар агуулдаг тул гэдэсний ашигтай бактерийн тэнцвэртэй байдлыг алдагдуулдаг байна. Дараах хүнсний бүтээгдэхүүн нь ходоод гэдэсний үйл ажиллагааг хямраах магадлалтай байдаг:

  • Сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Глютен (ургамлын уураг) агуулсан хүнс . Тухайлбал, улаан буудай, хөх тариа, арвай, овьёос гэх мэтчилэн
  • Хийжүүлсэн ундаа
  • Чихэрлэг хүнс
  • Кофе
  • Согтууруулах ундаа

Шингэн сайн хэрэглэх

Өдөрт хэрэглэх шингэний хэмжээ тухайн хүний нас, биеийн жин, амьдралын хэв маяг зэргээс шалтгаална. Мэргэжилтнүүд насанд хүрэгчдэд өөрийн жингийн нэг кг тутамд 35 мл ус шаардлагатай гэж үзэж шингэн хэрэглэхийг зөвлөж байна. Тухайлбал, 50 кг биеийн жинтэй хүн өдөрт 1.7 л, 60 кг жинтэй бол 2.1 л, 80 кг жинтэй бол 2.8 л гэх мэтчилэн тооцож хэрэглэх аж.

Яагаад өдөрт хэрэглэх шингэний хэмжээ чухал вэ?

Учир нь хэт их шингэн хэрэглэх нь шингэний дутагдалтай ижил сөрөг нөлөө биед үзүүлэх эрсдэлтэй. Дээр дурдагдсан хэмжээ нь таны зүрх, бөөр зэрэг эрхтний ачааллыг тооцоолон гаргасан тул шингэнийг тэнцвэртэй байдлаар хэрэглэхэд тань тус болох болов уу.

Ашигтай бактери хэрэглэх

Пробиотик буюу ашигтай бактери нь ходоод гэдэсний бактерийн тэнцвэртэй байдлыг хангах чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь хоол боловсруулалт болон дархлааг дэмжиж, өвчин үүсгэгч бактериудыг устгахад, антибиотикийн хорыг гадагшлуулах зэрэгт тустай байдаг байна. Тэр дундаа ходоодны архаг өвчлөл үүсгэгч хеликобактерийг устгахад эерэг нөлөө үзүүлдэг аж. Дараах хүнс нь пробиотик агуулна:

  • Мисо шөл
  • Тараг
  • Даршилсан байцаа ба өргөст хэмх
  • Моцарелла, чеддер, гауда зэрэг бяслагууд

Тогтмол дасгал, хөдөлгөөн хийх

Дасгал хөдөлгөөн нь бодисын солилцоог сайжруулж, түүнчлэн эндорфин дааврыг (аз жаргалын даавар) ялгаралтыг дэмжиж, гэдэсний дүүрэнгийг багасгаж, гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлдэг. Та өдөр тутамдаа дор хаяж 10 минут дасгал хөдөлгөөн хийж, 30 минут орчим алхаж хэвшүүлээрэй. Энэ нь зөвхөн сэтгэл санааны өөдрөг байдлыг нэмэгдүүлж, хоол боловсруулах эд эрхтний үйл ажиллагааг дэмжихээс гадна олон төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх юм.

Сэтгэл санааны тогтвортой байдал

Мэдээж сэтгэл санааны тайван байдал нь зөвхөн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд сайн бус биеийн ерөнхий эрүүл мэндэд асар их эерэг нөлөөг үзүүлдэг. Стрессийн улмаас хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд асуудал үүсэж буйг дараах шинж тэмдгүүд илтгэнэ:

  • Хэвлий орчим тогтмол өвдөх
  • Цээж хорсох
  • Маш хурдан цадах
  • Дотор муухай оргих
  • Гүйлгэх
  • Гэдэс дүүрэх

Эдгээр шинж тэмдгүүд нь үргэлжлэлтэй хугацаанд ажиглагдсан тохиолдолд цаашлаад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг үүсгэх эрсдэлтэй байна. Иймд, та хооллохынхоо өмнө хоёроос гурван удаа гүнзгий амьсгал авч, шөнө бүтэн нойр авч байхыг зөвлөж байна.

Амны хөндийн эрүүл ахуйг хангах

Хоол боловсруулах тогтолцоо нь ам, улаан хоолой, ходоод, нарийн, бүдүүн гэдэс, хошногын нүхнээс тогтох урт үргэлжлэх эрхтэн тогтолцоо юм. Хоол боловсруулалт амны хөндийгөөс эхлэх тул эрүүл ахуйн асуудал нь хоол боловсруулах бусад эрхтний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Иймд, өглөө оройдоо тогтмол шүдээ угааж, хоол хүнс хэрэглэсний дараагаар шүдний утас, ам зайлагч хэрэглэх, шүдний үзлэгт тогтмол хамрагдаж хэвших зэрэг нь чухал.

PS: Энэхүү нийтлэл нь нийтлэг илрэх шинж тэмдгүүд дээр тулгуурлан зөвлөмж өгөх зорилготой. Хэрэв танд ямар нэгэн зовуурь илэрч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж шаардлагатай үйлчилгээг авахыг зөвлөж байна. 

Эх сурвалж: Edoctor

Томуугийн вакциныг ажлын цагаар бүх ӨРХ, ДҮҮРГИЙН эмнэлгүүдэд хийж байна
Монгол Улсад жил бүр 4300 орчим хүн тамхины улмаас нас бардаг
Л.Нанжид: Сээрний ясыг гараараа цохих нь шууд утгаараа, ясыг ясаар цохиж байгаа хэрэг. Мэдээж аль нэг яс нь хугарна
БАЯРЫН ӨДРҮҮДЭЭР ИХЭВЧЛЭН ХЭРЭГЛЭДЭГ ХООЛ, ХҮНСНИЙ ИЛЧЛЭГИЙН ХЭМЖЭЭ
ГССҮТ нь шагай тавхайн гэмтэл болон үе солих мэс заслыг өргөжүүлэхэд БНСУ-ын Yongseigunwoo эмнэлэгтэй хамтран ажиллана 
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
Өнөөдөр “Нэгүүн болохоор” барь, хорь гэж зөвшөөрсөн стандарт маргааш “чи болохоор” болж хувирдаг
Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?