Манай humanz.mn сайт нь унших дадлыг дэмжих, олон нийтийн мэдлэгт нэмэр болох, уншиж бичих чадварыг хөгжүүлэх зорилгоор алдартай зохиолчдын бичсэн номын онцлох агуулгуудыг хүргэдэг билээ. Энэ удаа бид зохиолч Я.Арслангийн “Эрүүл урт наслах алтан судар” номыг сонголоо. Энэхүү бүтээл нь 2023 онд уншигчдын гарт хүрсэн бөгөөд сонирхолтой олон мэдээллийг багтаажээ. Тус номонд багтсан мэдээллээс уншигч танд хүргэе. Та бүхэн “Эрүүл урт наслах алтан судар” номыг Интерном дэлгүүрээс худалдан авах боломжтой.
Шар тос хүний биеийн бүх эрхтэн системд иж бүрэн нөлөө үзүүлдэг.
Шар тосыг малын сүүний өрөм, цөцгийн тосноос гарган авдаг. Ханаагүй тосны хүчил цөцгийн тосонд 24% байдаг бол шар тосонд 35% байдаг. А, D, Е гэсэн чухал витамин агуулдаг. Илчлэг ихтэй.
Найрлага: Уураг, тослог, нүүрс-ус гэдэг гурвалаас шар тосонд зөвхөн тослог буюу липид 35% орчим байдаг. Уураг, нүүрс-ус байхгүй.
Гол ханаагүй тосны хүчлүүдээс олеиний хүчил-липидийн спектрийг эсийн мембраны нэвчилтийг хэвийн болгоно. Линолын хүчил нэмэгдүүлнэ. Арахидоны хүчил шээс ялгаралт, нервийн системийг дэмждэг.
Шар тосны тоймтой хэдэн витамин өндөр агууламжтай.
А – 660 мкг; B2 – 0.12 мг; В5 – 0.04 мг; E – 1.5 мг; D – 1.8 мг; PP-0,1
Эрдэс бодисууд: Төмөр-0,21 мг; магний-0,43 мг; кальций-6,0 мг; калий – 5,1 мг; фосфор-20 мг; цайр – 0,1 мг.
100 г дахь илчлэг, ккал: Шар буурцаг 900; Шар тос 885; Маргарин-745; Цөцгийн тос 750; Самрын тос 570;
Ашигтай чанар
Шар тос хүний биеийн бүх эрхтэн системд иж бүрэн нөлөө үзүүлдэг. Ханаагүй тосны хүчил дутагдахад бодисын солилцоо алдагдаж, энэ нь эрхтэн нэг бүрийн ажиллагаанд нөлөөлдөг.
Шар тосны үндсэн ашигт чанарууд:
1. Хоол боловсруулах системийн ажиллагаа сайжирна.
2. Биеийн хамгаалах чанар дээшилнэ.
3. Байнга толгой өвддөг бол өвдөлтийг үлэмж багасгана.
4. Бэлгийн дааврын ялгаралтыг хэвийн болгоно (эрчүүдийн тестостерон, эмэгтэйчүүдийн эстроген).
5. Арьсанд уян зөөлөн нөлөөлнө.
6. Антиоксидант чанартай. Чөлөөт радикалуудыг саармагжуулна.
7. Эмэгтэйчүүдийн болон урологийн өвчнөөс сэргийлнэ.
Статистик мэдээнээс үзэхэд шар тос тогтмол хэрэглэдэг буюу шар тосыг хоол хүнсэнд ашигладаг хүмүүс бие, сэтгэлийн ачаалалд илүү тэсвэртэй байдаг байна.
Гэдэсний эмчилгээ
Ардын эмчилгээнд шар тосыг гэдэсний янз бүрийн өвчинд байнга хэрэглэдэг. Бүдүүүн гэдэсний архаг шархлаа, цүлхэндэх (дивертикулёз), наалданги үүсэх, нян өөрчлөгдөх (дисбактериоз) өвчинд хэрэглэдэг.
50 г сайн чанартай шар тосыг хэт халаахаас болгоомжилж, усан ванн дотор савтай нь тавьж хайлуулна. 20 г зөгийн балыг тосон дээр нэмнэ. Усан ванн дотор 3-4 минут байлгана. Тэгээд уснаас гаргаж, хөргөнө. Түүнээсээ 1 цайны халбагыг хоол идэх бүрдээ 20 минутын өмнө ууна.
Анхаар! Гэрийн нөхцөлд хүндрээгүй, хөнгөн тохиолдолд хэрэглэх боломжтой. Мэргэжлийн эмчид үзүүлж заавар зөвлөгөө авах хэрэгтэй.
Эмэгтэйчүүдэд ямар ашигтай вэ?
Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн системийн өвчний үед шар тос эмчилгээний үр нөлөөтэй байдаг. Эмэгтэйчүүдийн олонхи нь шар тосыг илчлэг ихтэйгээс шалтгаалан хэрэглэхээс болгоомжилдог. Гэхдээ багавтар хэрэглэхэд шар тос муу нөлөө үзүүлэхгүй. Шингэц сайтай учир хоол хүнс илүү ашигтай болно.
Жирэмсэн үед А, Е витамин ихтэй хоол хүнсний хэрэгцээ ихэсдэг.
Өсөн нэмэгдэж буй ачааллыг давахад антиоксидант бөгөөд тамиржуулах хоол хүнс нэн хэрэгтэй болно. Бичил эрдэс бодисууд савны суналт агшилтыг тааруулж, төрөх үеийн өвдөлтийг хэвийн байлгахад оролцоно.
Хөхүүл үед шар тос хэрэглэхийг эмч нар зөвшөөрдөг билээ. Шар тосонд ямарваа харшил үүсгэх бодис байхгүй. Хоол бүрдээ шар тос бага багаар хийж идэж байвал хөхний сүү чанаржиж, хүүхэд кальци, кали, фосфор, цайр болон бусад чухал эрдсээр баялаг сүү хөхнө.
Эрэгтэйчүүдэд ямар ашигтай вэ?
Шар тосны ханаагүй тосны хүчлүүд эрчүүдийн ажлын чадварыг нэмэгдүүлж, тэсвэртэй болгоно. Хэрэв биеийн хүчний ачаалал ихтэй ажилладаг бол илчлэг ихтэй хоол идэх хэрэгтэй.
Шар тос бэлгийн замын өвчний үед тустай байдаг. Байгалийн аргаар тестостероны ялгаралтыг нэмэгдүүлдэг сайн талтай. Сонирхуулахад шар тос тогтмол хэрэглэсэн хэд хоногийн дараахан бэлгийн дур хүсэл нэмэгдэж байгааг анзаарч болно.
Түрүү булчирхайн томролтын үед бас сайн нөлөөтэй. Эсийн мембраны нэвчилт нэмэгдэж нөхөн үржихүйн эрхтэний цусан хангамж сайжирдаг.
Хүүхдийн хоол хүнсэнд шар тос ямар үүрэгтэй вэ?
Ихэнх хүүхдийн эмч хүүхдийн хоол тэжээлд шар тос оролцох хэрэгтэй гэж зөвлөдөг. Хүүхдийн өсөлт, хөгжилд шаардлагатай шар тосны шим тэжээлт бодисууд шингэц сайтай байдаг. Хэдийд хэрэгтэй вэ гэвэл бага балчир насанд ч, бэлгийн бойжилтын үед ч шар тос идэх хэрэгтэй. Хоногт 20 г хүртэл буюу томчуудаас илүү байж болно.
Анхаар! Жин ихтэй хүүхдэд шар тос өгөхдөө эмчтэй зөвлөөрэй.
Харш нөлөө ба хориглох заалт
Шар тостой хоол хүнс таарахгүй тохиолдлууд:
Биеийн жин илүү
Тулай
Нойр булчирхай, цөсний гэрийн өвчин
1 хэлбэрийн чихрийн шижингийн ээнэгшил алдагдах үе
Хувь хүнд таарахгүй байх
Зүрх-судасны системийн өвчин, атеросклерозыг оруулаад
Тараагуурын доторхи битүүрэх үрэвсэл (облитерирующий эндартериит, obliterating endarteritis).
Хоногт 4-5 граммаас хэтрүүлэхгүй байх нь дээр.
Шарах, хайрахад яах бол?
Шар тосонд хоол хүнс хайрахад тэжээлэг чанар нь хоолонд шингэдэг.
Хүчтэй халаахад ч органик чанар нь алдагдахгүй байж байдаг.
Зөөлөн хайрахад тос хоолонд нэвчиж, хоол шүүслэг болдог.
Хадгалах хугацаа
Гар аргаар бэлтгэсэн шар тосыг хөргөгчинд юмуу сэрүүн харанхуй газар 1-2 жил хадгалж болно.
Эх сурвалж: “Эрүүл урт наслах алтан судар” ном
