HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

CRYPTOTUUKH | Эхнэр хүн үсэндээ ШИВЭРГЭЛ зүүхийн учир

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 02 сарын 16

Монгол түмний хувцас, эд хэрэглэлийн өв соёл эртний үнэт түүхийг дагуулсаар өдгөө бидэнд өвлөгдөн ирсэн уламжлалтай. CryptoTuukh монгол эмэгтэйн толгойн гоёл тэр дундаа үсний гэр түүний зөв хэрэглээний соёлын өвийн нэгээхэн хэсгийн танилцуулна.

XVI зуунаас эхтэй Монгол эмэгтэйн гоёл чимэглэлийг нөхөрт гараагүй сэвгэр мөн нөхөрт гарсан эмэгтэй хэмээн ангилж болдог нарийн уламжлалтай. Тэгэхдээ овог, ястан тус бүр өөрсдийн онцлог уламжлалыг хадгалсан загвар хийцээрээ ялгаатай зүүсгэл гоёлтой. Тухайн эмэгтэйн зүүсэн чимэг зүүлтээр түүний байр суурь хийгээд гэрийн эзний зэрэг дэв, бэл бэнчин харагддаг байсан тул хэдий баян байх тусам төдий чинээ нүсэр гоёл хэрэглэдэг байжээ. Тиймээс нөхөрт гарсан эхнэр хүний толгойн гоёл чухал үнэ цэнийг тодорхойлдог агаад нарийн дэг жаяг, утга учрыг хадгалдаг. Үүнд монгол эмэгтэй нөхөрт гарахдаа үсээ хоёр салаа сүлжиж овог ястны заншлаар эхнэр хүний гоёлоор гоёдог байжээ.

Ийнхүү хуримын зан үйлээс эхэлж эмэгтэй хүнийг эхнэр хүн болж буйг илтгэж үсийг нь хоёр хуваан сүлжиж үсний гэрэнд хийж засах нь нарийн утга бэлгэдэлтэй. Үсний гэрийг шивэргэл хэмээх агаад үсээ хүнд үзүүлэхгүй байх уламжлалт ёс нь муу юм ирэх, үхэх аюулыг хаан хаацайлах, гарзын үүдийг хаах мөн гадны хүнд өөрийнхөө талаар ямар нэгэн мэдээллийг өгөхгүй байх гэсэн бэлгэдэлтэй. Түүнчлэн эмэгтэйчүүд үсээ нууж үсний гэрэнд хийснээр үсний сэв ил задгай хаягдахгүй байх, галд орохгүй байх ахуйд нийцдэг.

Өдгөө Монгол эмэгтэйн толгойн гоёл тэр дундаа шивэргэл буюу үсний гэр нь уламжлалын хувьд эртний ёс жаягаасаа хөндийрсөн. Харин сүүлийн жилүүдэд үсний гэрийг гоёлын хэрэглээнд нэвтрүүлэх нь ихэссэн. Өдөр тутмын гэхээс илүүтэй монгол уламжлалын баяр, наадмуудад эмэгтэйчүүдийн гоёлын нэг хэсэг болж загвар хийц өнгө үзэмжээрээ өрсөлдөх болсон нь сайшаалтай. Харин уламжлалын дагуу нас биед хүрч, эхнэр болсон хүний хэрэглээ болдог үсний гэрийг бага насны хүүхдүүд ч зүүж гангардаг болжээ. Монгол ахуй соёл, түүх, өв уламжлал, ёс заншил түгэн дэлгэрч байх нь сайн ч тэдгээрийг нарийн утга учрын дагуу хэрэглээндээ нэвтрүүлж байх нь алсдаа жинхэнэ өв уламжлалын гогцоо ээдрээгүй үргэлжлэх буй.

ӨНӨӨДӨР | Чингис хаан музей амрахгүй
Чингис хаан хамтлаг “XXI зуун” тоглолтоо энэ сарын 16-нд хийнэ
Шагайн наадгайн ач тус | Шагай тоглоход тохиромжтой улирал
1950-иад онд хамгийн үзэсгэлэнтэй гэгдэж байсан эмэгтэйчүүд
ӨВ СОЁЛ | Цагаан сарын наадгай  “Алаг мэлхий” өрөх ёсон
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?