HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
CRYPTOTUUKH

ӨВ СОЁЛ | Даалингийн тухай…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 02 сарын 13

Даалин бол эр хүний гангараа төдийгүй энергийн уут юм. Манай ард түмэн үр хүүхэд хойч үедээ үндэсний уламжлалт ардын гар урлалын дуусашгүй өв сангаас зааж сургаж түүний арга ухааныг дамжуулж ирсэн билээ. Нутаг нутгийн онцлогоос хамааран хувцас, эд юмсыг зохион бүтээх, урлах, чимэглэх арга нь өөр өөр байдаг.

Даалин урлаж буй хүн бэлгэдэл, өнгө будаг, түүх, уламжлал гээд маш олон төрлийн мэдлэг олж авдаг. Мөн хатгамал хийх явцдаа асар их төлөв түвшин болдог. Даалингийн хэмжээс нь бага, дунд, их гарын гэж ангилагдах ба 26-54 см байдаг. Эртнээс нааш монголчууд нүүдлийн соёл иргэншлээ даган олон юм яриад байхгүй, үйл хөдлөл, харцаараа олон зүйлийг өгүүлж илэрхийлж ирсэн бөгөөд хойч үедээ өвлүүлэхийг хүссэн түүх дурсгал, өв соёл нь эдэлж хэрэглэж буй ахуйн бүхий л зүйлдээ нэвт шувт шингэсэн байдаг өвөрмөц онцлогтой.

Даалинг урлах материалд торго гол үүрэгтэй ба зуун хувийн торгон дээр зүү ороож урласан даалин хамгийн үнэ цэнтэйд тооцогдоно. Зүү ороож дөрвөн хүчтэн урласан даалин, найман тахилтай зүү ороож урласан даалин, бат бөхийн бэлгэдэл Батноров хатгамалтай даалин гэх мэт олон янзын хийц урлалтай даалингууд бий.

Даалин дээр голдуу өлзий хээ урладаг. Өлзий хээ нь өлзий дэмбэрэл тасралтгүй үргэлжлэхийг бэлгэддэг. Хас хээ бүхий даалинг төрийн хүн голдуу хэрэглэдэг ба номд мэргэн байхыг бэлгэддэг. Зоосон хээ нь дотроо суман хээтэй, суман хээний дотор талд нар, сар, од мичдийг бэлгэдсэн дугуй хээтэй бөгөөд энэ нь өсөн дэвжиж мандан бадрахыг бэлгэддэг. Өлзий хээний буланд буй хээ нь дөрвөн зүйлийг нэгтгэдэг. Аав, ээж, хүү, охины нэгдэл буюу гэр бүлийн бэлгэдэл болно. Булангийн хээнүүдийг дан дангаар хагасалж урлах нь буй бөгөөд энэ нь хорвоо ертөнц сайн муугийн нэгдэл бөгөөд түүнийг зөөлрүүлэх гэж аргадаж ирсэн ард түмний оюун бодлын илэрхийлэл болдог аж. Алхан хээний тухайд алхаж гишгэхдээ өлмий нь бат оршиж, алдаа эндэлгүй байхыг бэлгэддэг байна. Дөрвөн хүчтэнд тэнгэрийн хоёр хүчтэн, газрын хоёр хүчтэнийг дүрсэлдэг бөгөөд тэдгээр хүчтэнүүд нэгдэхээр дөрвөн зүгийг эрхшээнэ. Өөрөөр хэлбэл, цаг хугацааг захирагч Дүйнхор бурхны эрхшээлтэй бөгөөд эл бурхан нь дөрвөн зүг, найман зовхисын эзэгнэн захирдаг аж.

Цахим худалдааны тэргүүлэгч платформ Taobao Монголд албан ёсоор нэвтэрлээ
Jacquemus | Жижиг тосгоноос дэлхийн загварын тайз хүртэл
ТАНИЛЦ: Дараах хилийн боомтууд гурав хоног амарна
“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл хийнэ
MORNING BIRD | Л.ӨЛЗИЙТӨГС “Моддын дээр цас орно”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?