HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Ийм байвал #ГОЁ

VALENTINE SPECIAL | Манай ганц биечүүд ийн өгүүлрүүн…

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 02 сарын 14

Өнөөдөр гэгээн хайрын баярын өдөр тохиож байна. Эл өдөр магадгүй хосуудын хувьд илүү онцгой өнгөрдөг байж болох юм. Тэгвэл зэргэлдээ ертөнцөд манай ганц бие хориод насны залуус хэрхэн өнгөрүүлж байгааг хуваалцахаар бэлтгэлээ. Тэдний валентины баярын тухай дурсамж, ирээдүйн хайраа хэрхэн төсөөлдөг зэрэг хөнгөхөөн хөөрөлдсөн яриаг хүлээн авна уу…

М.Мягмарсоль /22 настай/

Би одоогоор “хайр”ыг тайлбарлаж мэдэхгүй байгаа ч цалин буух, краш стори харах, шалгалтдаа онц авах, амттай хоол идэхээс ч илүү гоё зүйл гэдгийг бол хэлж чадна /инээв/.

Гэвч одоогоор хэн нэгнийг хайрлахад хараахан бэлэн биш болохоор төдийлөн яарахгүй байгаа. Тиймдээ ч өнөөдрийн би “өөрийгөө хайрлахад” л суралцаж байна даа. Харин хосууд маань бие биеэ илүү их тэвэрч, илүү сайн ойлголцож, хэлж амжаагүй үгсээ хэлээрэй гэж захья аа. Та хоёр бие биедээ зориулагдсан онцгой хүмүүс шүү.

М.Гэрэлдэлгэр /22настай/

“Хайр” гээд бодонгуут л аав ээжийн минь намайг хайрладаг хайр мэдрэгддэг. Надад итгэдэг, намайг халамжилдаг, намайг магтдаг, дэмждэг, ядрахвий, өлсөхвий, даарахвий гэж санаа нь зовдог. Энэ бүгдээс яг л жинхэнэ хайрыг мэдэрдэг гэх юм уу. Ингээд бодохоор хайр магадгүй өөрөөсөө илүү өрөөл нэгнийг гэх сэтгэл юм уу даа.

Ганц бие залуучууддаа хэлэхэд цаг нь ирэхээр бүгд өөрийг гэсэн гоё хайрыг бүтээх болохоор битгий яараарай. Харин эмэгтэй нь сэтгэлээ илчлэх гэдэг дээр хувьдаа бол эсрэг байдаг хүн. Үнэхээр Nam Joo Hyuk л биш бол.😜

Би 11-р ангидаа л валентины үеэр хостой байж үзсэн байдаг. Тухайн үед үерхдэг хүү маань гэрт хүргэж өгөөд шоколад өгсөн боловч би тэр үедээ ичээд өөрийнхөө авсан шоколадыг өгч чадаагүй. Тэгээд маргааш нь ангынхаа хүүхдээр өгүүлж билээ. Миний хувьд нэг иймэрхүү л валентины дурсамж үлдсэн байна даа. Гэхдээ сүүлийн жилүүдэд эрэгтэй найзуудтайгаа явж найз охинд нь бэлэг авахад тусалдаг болсон байгаагаа анзаарав /инээв/.

А.Сайханбаяр /25 настай/

Тээр нэг валентины өдөр мөсөн дээр үг бичиж, шоколадаа тэврээд л өдөржин хүлээж билээ. Мэдээж мэдэрч болох маш гоёор сэтгэл догдлон байсан. Гэвч тэр хүн маань ирээгүй л дээ…

Ирээдүйн найз охиндоо хэлэхэд одоо туулж байгаа бүхэн буруу биш шүү. Өөртөө хамгийн сайнаараа хандаарай. Учрах үедээ бид олон зүйлийг мэдэрч сурсан байх болно оо. Чи бид хоёрыг мэдрэмжийн хувьд төгс, амар тайван, үнэ цэнтэй цаг мөчүүд хүлээж байгаа даа.

Гэхдээ валентин бол утга учир багатай олон баярын өдрүүдийг бодвол үнэхээр төгс баяр. Хайр маш олон өнгөтэй, олон ч даваа нугачаатай. Өдөр бүр хайртай хүндээ сэтгэлээ мэдрүүлж халамжилж байх боломжийг бидний ихэнх нь тэр бүр бий болгодоггүй. Тэгэхээр энэ өдөр үнэхээр онцгой баяр.

Хэчнээн олон хүний сэтгэл энэ өдөр өмнөх өдрүүдээсээ илүү хайраар дүүрдэг бол гэж бодохоор гоё санагддаг. Магадгүй энэ өдөр эмэгтэй хүн түрүүлж сэтгэлээ илчилбэл тэр эмэгтэйн хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл байх. Алдаж болохгүй шүү залуусаа.

М.Жавхлан /22 настай/

Ер нь хүн хайртай хүнтэйгээ хамт байхад өдөр болгон валентин гээд байдаг даа. Яг үүн шиг бие биеэ хайрлах, дэмжих , бие биеээ олсондоо илүү их талархах өдөр гэж хувьдаа боддог. Харин миний хувьд бол ажлаа хийгээд, хувийн асуудлаа шийдээд л өнгөрүүлнэ дээ. Аа гэхдээ бас яаж зүгээр байхав хосуудыг харж атаархана өө тэгээд найзууд, ажлынханд ирж байгаа бэлгүүдийг хараал уулга алдаал…

Бие биеэ сонгоод хамтдаа байна гээд шийдсэн бол нэгнээ гэх хүндлэлийн зураасыг давахгүйгээр хайрладаг байгаарай.

Хосууддаа хэлэхэд хайртай хүнийхээ нүд рүү сайн харж байгаарай нүднээс бүх зүйл харагддаг юм шиг санагддаг. Бас хайрлаж байна гээд тэр хүнийг өмчилж, сэтгэл зүйн эрүүл мэндийг нь гэмтээж болохгүй шүү. Хамгийн гол нь жаргалтай байгаарай гэж хэлье даа. Бүгдэд нь гэгээн хайрын баярын мэнд хүргэе!

Л.Отгонбаяр /23 настай/

Валентины баярыг огт тэмдэглэж үзээгүй ч гэсэн хэзээ нэг өдөр хайртай хүнтэйгээ учраад үлдсэн насаараа хамтдаа тэмдэглэнэ гэдэгтээ итгэлтэй байдаг даа.

Манайхан гэхдээ эрэгтэйчүүд л түрүүлж сэтгэлээ илчилж, бэлэг өгөх ёстой гэсэн хэвшмэл ойлголттой байж болохгүй шүү. Хааяа ч гэсэн эрчүүдээсээ түрүүлж үйлдэл хийж, тэдэндээ сэтгэлээ нээж байгаарай.

Харин ирээдүйн найз охиндоо хэлэхэд нэгнээ ойлгодог, хайрладаг, хүндэлдэг, хичээдэг тийм л хосууд болно оо. Тэр болтол хоёр талд ганц биеэрээ жаахан хугацааг туулах хэрэгтэй юм шиг байна…😜

О.Хонгорзул /21 настай/

Анх удаа валентин тэмдэглэх гээд шоколад хайлуулаад хөрөхийг нь хүлээгээд ширээн дээр тавьж орхичхоод орой болохыг хүлээгээд кино үзээд сууж байв аа. Тэгсэн найз маань чи nutella авсан юм уу гээд талхан дээр тавиад идчихсэн сууж байсан даа. Миний валентины дурсамж нэг иймэрхүү л…😁

Хосууддаа хэлэхэд жилдээ нэг л тохиох энэ нандин өдрийг хайртай хүнтэйгээ тэмдэглэж, дурсамж үлдээж зургийн цомгоо нэгээр нэмж, өөрсдөдөө зориулаарай.

Өнөөдөр нэг их ажил төлөвлөөгүй учраас гарч, орох найзууд байвал шууд дохь гэж хэлмээр байна ооё. Удахгүй жинхэнэ хайртайгаа учраад эрүүл энх, аз жаргалтайгаар амьдарнаа хоёулаа…😂

ФОТО | ХОСУУД ҮЕРХЭЖ ЭХЛЭЭД VS ЖИЛИЙН ДАРАА…
ӨНЦӨГ | ЗАЛУУ ИНЖЕНЕРҮҮД БА МЕГА ТӨСӨЛ
Бидний эргэн тойрон дахь эерэг өөрчлөлтүүд
Шүлсээ гоожуулж унтах нь хэвийн зүйл үү
YJC | Л.ХОНГОРЗУЛ: Он цагийн аясанд хуучирдаггүй, “амь бөхтэй” материал нийлүүлэх нь миний мөрөөдөл
Түгээх
Facebook Copy Link Print
Share
What do you think?
Хайр татам4
Гунигтай0
Жаргалтай1
Ууртай0
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Тансаг харш аваад удаагүй Лиса Ferrari-ийн алдартай загваруудын нэгээс авчээ
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?