HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

Юу ч хийхгүй, эхлэхгүй, зүтгэхгүй, завгүй гэдэг үгээр халхавчилж үдсэн өдрүүддээ хожим харамсана даа

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 02 сарын 05

Юу ч байхгүй. Ямар ч зүйл хийгээгүй. Огтхон ч ядраагүй. Орой үдшээр суугаагүй. Өөрийгөө шахаж шаналгаагүй хэрнээ л хойш суугаад байх юм. Энэ арчаагүй байдалдаа дасаад, гэмшсэн ч шинжгүй гэлдэрсээр хагас жил боллоо. Сайхан бодлуудаа эцэслээд бодит үйлдлээ муухан ч хамаагүй хийж эхлэх цаг ирсний дохио юу, энэ бодол …  

Хорин хэдэн насыг өөрөө биечлэн туулахаар нэлээн хурдан өнгөрдөг болтой юм. Нэг л мэдэхэд гучин нас хүрэхэд гуравхан жил үлджээ. Яагаад .. Би өмнө нь төсөөлөхдөө өнөөдрийн “би” гэдэг хүнийг хангалттай гоо үзэсгэлтэнтэй, хоёроос илүү алтан карттай, аяллын арвин түүхтэй, амьдралаа хангалттай босгочихсон байхаар хардаг байв. Итгэдэг ч байв. Гэвч бодит байдал миний хүссэний арван хувьд нь ч хүрсэнгүй. Яаж ийм бүтэл муутай, амьдралд хайргүй байж чаддаг байна аа гэх бодолд дарагдсан өдрүүд. Өөрийгөө голох нь хаашаа юм. Гэхдээ нэг л хайр татах түүх байхгүй. Жаахан хөдөлж эхэлсэн жилүүдийнхээ чимх амжилтаар хооллоод л. Түүнийгээ ч дахин дахин сөхөж, буцаан одоо цаг дээр яриад л. Нэгэнт би энэ байгаа байрандаа гацжээ. 

Завнүй. Энэ үгэндээ их дуртай гэж. Таарсан хүн бүрдээ завгүй байгаагаа учирлан халаглана. Яг өөртэйгөө уулзахаар ямар нэгэн үйлдэл хийсэн нь дээргүй юу гэж сануулна. Бодит байдал, яриа хоёр зөрөхийн балаг их ажээ. Хэн ч биш болж байгаа өөрийгөө дэргэдээс нь харж суугаа юм шиг л санагдана. Маргааш бүх зүйлийг хамгийн сайнаараа хийчихэж чадна гэж өөртөө амлаад өнгөрөөнө. Маргааш нь юу ч өөр болохгүй тул дахиад л ямар нэгэн шалтаг олж өөрийнхөө бурууг чихнэ. Энэ хэмнэлээр амьдрал минь дэндүү утгагүй, үнэ цэнгүй болж байгааг анзаарлаа. 

Тиймээс одоо байдаг л амьд хүн байхаа больё гэж шийдлээ. Байж л байдаг, өөрийгөө өмөөрөөд байж л байдаг, өөрийгөө өрөвдөөд байж л байдаг амьд хүн байхаа больё. Энэ амьдралд мэдэрч болон хэдэн зуун сайхан зүйл байхад гуч хүрэхээ хүлээгээд өдөр хоногийг барна гэдэг дэндүү харамсалтай. Завгүй гэж халхавчилсан залхуурлаар үргэжлүүлэн амьдарвал өнөөдөр үхсэн, ирэх жил үхсэн хоёр ямар ч ялгаагүй болно. Тиймээс хийж бүтээе. Хамгийн хэцүү замыг сонгож, хамгийн том асуудлыг барьж авч, хүний зүрхлээгүй болгоныг хийж, олны хараагүй боломжуудыг түүе. Унтаа байдалтай эдгээр өдрүүдийг сайхан амьдрал гэж лав нэрлэхгүй байх. Зүгээр л амь зогоосон өдрүүд гэж шоолвол таарна. Энэ хачин өдрүүдийг бушуухан эцэслэж, эргээд харахад үнэтэй амьдралыг даруйхан эхлүүлье ээ. Бүтэн сайны бодол байлаа. Үүнийг уншсан та заавал санасандаа хүрээрэй.

ӨДӨР БҮР УНШЪЯ | Б.Ринченгийн “Шүхэрч буниа” өгүүллэг
Бяцхан үрийнхээ шивэртэй хөлийг үнэрлэн инээлдэх бидний хамгийн том хүсэл байв
MORNING BIRD | Б.ЯВУУХУЛАН “Хүсэл”
MORNING BIRD | Ц.ДЭЛГЭРМАА “Бороо далимдуулж зөндөө уйлсан”
“Түгжрэлээс зугтан алхаж явахдаа тархи руугаа бяцхан ухаарал шидчихлээ”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?