HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

“Түгжрэлээс зугтан алхаж явахдаа тархи руугаа бяцхан ухаарал шидчихлээ”

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 01 сарын 12
A woman walking across a city street covered in snow and rain in the winter.

Уг нь замын түгжрэлгүй бол хэдхэн минут яваад хүрэх байтал нэг газартаа хөдлөхгүй гацаж, зогссоор хоёр, гурван цагаа алдах ч тохиолдол бий. Алхаад явчихъя гэж боддог ч утаа униар ихтэй тул ханиалгаж, гулгаатай гөлгөр зам дээр халтирч бэртчих гээд. Хэдий хэцүү ч гэсэн цагаа хэмнэхийн тулд алхах нь бодит байдал дээрх хамгийн оновчтой шийдэл. Харамсалтай нь эрүүл мэндэд эрсдэлтэй. 

Нэг орой Цамбагараваас, III, IV хороолол хүрэхээр элдвийг бодонгоо алхаж явлаа. Эрүүл ухаантай би арай хийн тэнцвэрээ олж, уначихгүйхэн шиг яаж газар дөхөх вэ гэж ядаж явахад уусан шил юмандаа халамцсан ах гуйвж, дайвсаар намайг мөрлөх шахам зөрөв. Тэгснээ, “Хүүе миний охин ах нь ганц юм асуух гэсэн юм” гэж дуудлаа. Эргэж хартал куртикнийнх нь энгэр задгай, хэд хэдэн удаа халтирч унасан гэмээр хувцас нь халтардаж ялимгүй доголсон, гартаа дутуу цахилгаантсан дүүрэн хувцастай цүнх барьсан ах зогсож байлаа. 

  • Ах нь зурагт орох гээд явж байгаа юм аа, одоо яг хаана явна.
  • Та гэмтлийн хажууханд явж байна аа, гэхдээ та доошоо уруудахгүй, дээшээ өгсөж байж зурагт орно доо.
  • Миний дүү ахыгаа автобусны буудал руу хүргээд өгөөч. 

Оройн цагаар эмэгтэй хүүхэд согтуу хөлчүү хүнээс айх ч энүүхэнд байх асуудал. Гэхдээ нүдийг нь харахад итгэж болохоор харагдсан учир ахыг сугадаж аваад автобусны буудал руу алхлаа. Харин ах өөрийн амьдралаа, хүүхдүүдээ ямар сургууль төгсөж хаана ажилладаг, өнөөдөр юу тохиолдож яагаад уух болсноо яг л эхнэртээ тайлбарлаж байгаа юм шиг эмээсэн байдалтай ярьсаар л байлаа. “Цэргийн эмнэлэгт лаборант хийдэг. Өнөөдөр ах нь байгууллагаасаа шагнуулаад ажлаа тараад найзуудтайгаа уулзахаар тохирсон юм. Эхэндээ ч бүгд л надад баяр хүргэж, надаар бахархаж явдгаа ярьцгааж инээж хөхрөлдөөд л. Харин нэг шил задалсан байсан нь хоёр, гурав болсоор нэг ухаан сэргээд хартал гадаа явж байна. Такси бариад харих гэтэл түрийвч, утас байдаггүй. Харин ашгүй дүүтэйгээ таарлаа” гэж ярилаа. Би дотроо, үнэхээр ахаар бахархдаг, баярт мэдээг нь гэр бүлээс нь түрүүлж хуваалцах гэсэн юм бол яагаад ийм байдалтай үлдээгээд явчихсан юм бол. Гурван ес эхэлчихсэн энэ их хүйтэнд осгочихсон бол яаана гэж битүүхэн бухимдаж явлаа. Гэмтлийн автобусны буудалд ахыг автобусанд суулгаж өгснөөр бидний зам салсан юм. Ах надад баярласнаа илэрхийлж, “миний дүү жаргалтай амьдраарай, хуримдаа уриарай, тэр үед ах нь ийм байдалтай явж байхгүй ээ” гээд чин сэтгэлээсээ над руу инээгээд автобусандаа суулаа. Мэдээж бид хоёр эргээд уулзалдаж чадахгүй л дээ. Гэхдээ ахын хэлсэн үгс харих хүртэл бодогдсоор байсан юм. 

Түгжрэлд бухимдаж, хий дэмий цагаа үрж байхаар алхаад явсан нь нэг талаараа адал явдалтай. Түүний нэг жишээ нь тэр өдөр таарсан ах байлаа. Зүгээр л алхаж явсан надад жижигхэн ч гэлээ ухаарал авмаар зүйлийг тархи руу шидчихээд буцлаа, тэр ах. 

СУИС-РТМУС-ийн гуравдугаар дамжааны оюутан Т. Энхжин 

MORNING BIRD | “Даваа гараг”-тай холбоотой сонирхолтой баримтууд
Бяцхан үрийнхээ шивэртэй хөлийг үнэрлэн инээлдэх бидний хамгийн том хүсэл байв
ӨДӨР БҮР УНШЪЯ | Ч.Лодойдамбын “Гэрээслэл” өгүүллэг
ӨДӨР БҮР УНШЪЯ | Д.Нацагдоржийн “Хуучин хүү” богино өгүүллэг
MORNING BIRD | Кофегоо чанаад ажлаа эхлэх мэдрэмж
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
О.Булган: Хувцсанд өөрийгөө тааруулах биш хувцаслалтаа өөртөө тааруул
INTERVIEW
Монгол зохиолчийн бүтээл дэлхийн шилдэг хүүхдийн номын жагсаалтад багтлаа
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?