HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

АНУ-ЫН ТЭЭВРИЙН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 01 сарын 27

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд 2023 оны 1 дүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд АНУ-ын Тээврийн яамны Иргэний нисэхийн болон олон улсын харилцааны асуудал хариуцсан туслах Төрийн нарийн бичгийн дарга Энни Пэтсонск, Тээврийн аюулгүй байдлын газар /TSA/-ын Олон улсын үйл ажиллагаа эрхэлсэн дэд дарга Гэри Ренфроу, олон улсын Холбооны нисэхийн захиргааны даргын үүргийг гүйцэтгэгч Билли Нолэн нартай тус тус уулзав.

Тээврийн яаманд хийсэн уулзалтын үеэр талууд “Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг аль болох ойрын хугацаанд эцэслэн байгуулж, хүчин төгөлдөр болгох эрмэлзэлтай байгаагаа харилцан нотолж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ингэхдээ агаарын тээвэр төдийгүй төмөр замын салбарт хамтран ажиллах нягт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцон цаашид Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яам болон АНУ-ын Тээврийн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан хамтран ажиллахаар тогтов.

Тээврийн аюулгүй байдлын газартай хийсэн уулзалтын үеэр хоёр улсын хооронд шууд нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд Аюулгүй байдлын шалгалтад хамрагдах цогц бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй ярилцав.

Холбооны нисэхийн захиргааны удирдлагатай хийсэн уулзалтын үеэр цашид агаарын тээврийн салбарт хамтран ажиллах, “IASA” буюу Олон улсын нисэхийн аюулгүй байдлын үнэлгээнд бэлтгэх, холбогдох чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах зэрэг асуудлаар үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уулзалтад Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ө.Батбаяр, ЭСЯ, ЗТХЯ, ИНЕГ болон “МИАТ” ТӨХК-ийн төлөөлөл, айлын талаас АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын газар болон АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны холбогдох албан тушаалтнууд оролцсон байна.

Ардчилсан намаас МАН-д шаардлага хүргүүлжээ
ТАНИЛЦ | Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
УИХ | Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд
ТАНИЛЦ | Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал
Эдийн засаг өссөн ч төсөвт “хүндрэл” тулгарсны учир юу вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?