HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ESEL ХӨТӨЛБӨР ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ, МСҮТ-ҮҮДЭД ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 01 сарын 25

Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийг 2020 онд эхлүүлж, Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Энэ төсөл Дэлхийн банкны итгэлцлийн сан болон Японы Нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа юм. Төслийн хүрээнд “ESEL хөтөлбөр хэрэгжүүлж буй Политехник коллеж, МСҮТ-үүдийн туршлага солилцох уулзалтыг зохион байгуулсан байна.

Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын МСҮТ, Говьсүмбэр, Өвөрхангай, Ховд аймгийн Политехник коллеж, Сүхбаатар аймгийн МСҮТ-ийн төлөөлөл явцын үр дүнгээ танилцуулсан юм. Говьсүмбэр аймгийн Политехник коллежийн оюутан С.Баттүшиг, Өвөрхангай аймгийн Политехник коллежийн суралцагч Э.Саранзаяа нар төслийнхөө танилцуулгыг энэ үеэр хийсэн юм.

Семинарт оролцогчид ESEL хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн сургуулийн онцлогоос хамаарсан зохицуулалт хийх хэрэгцээ, анхаарах асуудлууд, санал болгож буй арга зам, зөвлөмжийн талаар хэлэлцлээ. Орон нутагт ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучуудад бэрхшээл тулгардаг. Тиймээс хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийнхэнд олгосноор тэдний сурлагын амжилтыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхээр төслийн баг зорьж байгаа юм.

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан энэ уулзалтад оролцох үеэрээ өсвөр насны хүүхдэд хувь хүний ур чадвар олгох, үүгээр дамжуулан сурлагын амжилтыг ахиулах, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэх чиглэлээр цаашид ч хамтран ажиллах болно гэлээ.

Эх сурвалж: БШУЯ

ЦАГ АГААР | Нийслэлд өнөө шөнө цас орж, цасан шуурга шуурна
ЦАГ АГААР | Улаанбаатарт шөнөдөө -16 хэм хүйтэн
МЯНГАН ТУУЛЬЧ ЖАНГАР ТУУЛИЙГ ХАЙЛНА
Улаанбаатар–Шинэ Хархорум чиглэлийн төмөр зам барих төслийн ТЭЗҮ боловсруулах ажил эхэлжээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд боловсролын салбарт 328 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
Jacquemus | Жижиг тосгоноос дэлхийн загварын тайз хүртэл
CRYPTOTUUKH
Тансаг харш аваад удаагүй Лиса Ferrari-ийн алдартай загваруудын нэгээс авчээ
ЦАГ ҮЕ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?