HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

“Бүү яар, Бусдыг хүндэл” нөлөөллийн аян энэ сарыг дуустал үргэлжилнэ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 05 сарын 22

Гашуун сухайт авто зам ХХК-иас зохион байгуулж байгаа “Бүү яар, Бусдыг хүндэл” аяны хүрээнд Таван толгойн бүлэг ордоос Гашуун сухайт боомт хүртэлх зам дагуу нүүрс тээврийн жолооч нарт замын нөхцөл байдлын талаарх мэдээлэл, анхааруулга санамж хүргэж ажиллаж байна.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой бүлэг ордоос Ханбогд сумын Гашуунсухайт хилийн боомт хүртэлх хатуу хучилттай, хүнд даацын нүүрс тээврийн 239 км авто зам дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах, жолооч нарыг авто замын хөдөлгөөнд зөв соёлтой оролцохыг уриалахад энэхүү аяны гол зорилго оршиж байгаа юм. 

“Бүү яар, бусдыг хүндэл” аяны хүрээнд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:

  • Зам тээврийн хөдөлгөөний хяналт, зохицуулалтын ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх Гэрээт цагдаагийн хэлтэстэй хамтран Тавантолгой бүлэг ордоос Гашуун сухайт боомт хүртэлх нүүрс тээврийн хүнд даацын авто замыг ашиглаж буй нүүрс тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж буй эсэх, хөдөлгөөний аюулгүй байдал, замын хөдөлгөөний дүрмийг баримтлах тухай 400 орчим нүүрс тээврийн жолооч нарт тараах материал олголоо.
  • Авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор 200 орчим нүүрс тээврийн хэрэгслийн хурд хэмжиж анхааруулга, зөвлөмжийг өгч ажиллалаа.
  • Нүүрс тээврийн жолооч нарын ажил, амралтын цагийн талаарх судалгааг хийж байна. Судалгааны үр дүнг үндэслэн ажил, амралтын цагийн горим зөрчигдсөн аж ахуй нэгжүүдэд зөвлөмж хүргүүлэх юм.

Орон нутгийн хамтын ажиллагааны хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдын Засаг даргын Тамгын газартай хамтран:

  • Тус сумдуудын Засаг даргын Тамгын газартай хамтран нөлөөллийн бүсийн малчдад шөнө оройн цагаар мал дайрагдах, осол гарахаас урьдчилан сэргийлэх түүнчлэн осол гарсан тохиолдолд авах яаралтай арга хэмжээ болон энэ талаарх холбогдох хууль тогтоомжийн танилцуулгыг хийлээ.
  • Нөлөөллийн бүсийн зам дагуух малчдын 150 толгой бод малд цацруулагчтай хүзүүвч зүүх ажлыг зохион байгууллаа.
  • Авто зам дагуу тээврийн хэрэгсэлд дайрагдсан малын сэг зэмийг зориулалтын дагуу булшлах ажлыг хийж гүйцэтгэлээ.

“Бүү яар, Бусдыг хүндэл” нөлөөллийн аян энэ сарыг дуустал буюу 2024 оны 5 дугаар сарын 01-31-ний хугацаанд үргэлжилнэ.

Орон нутгаас нийслэл рүү нийлүүлж буй малын махыг шалгахад таван зөрчил илэрчээ
Валютын нөөцийг эрс багасгахгүй байх ганц боломж нь алтны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх гэж тайлбарлав
Тавантолгойн нүүрс ачих логистикийн төвийг улсын комисс хүлээж авлаа
УГААРЫН ХИЙН ЭРСДЭЛ ХАВРЫН БОРООТОЙ ӨДРҮҮДЭД НЭМЭГДДЭГ
“ЗОХИОН БҮТЭЭГЧ, ИННОВАТОРУУДЫН АНХДУГААР ЧУУЛГАН” АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?