HumanzHumanzHumanz
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

Г.Түвдэндорж: Монгол залуу хүн бүр эх оронч үзлээ өндөрт өргөж явах учиртай

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 03 сарын 09

Монголын оюутны эрхийн өдрийг тохиолдуулан Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд Г.Түвдэндорж Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Student day” өдөрлөгийг хүрээнд санхүү ,эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуустай уулзжээ. Уулзалтаар, эдийн засаг, хөгжлийн бодлого, дэлхий дахины эдийн засгийн шинэ хандлагуудын талаар ярилцав. 

Эдийн засаг, хөгжлийн дэд сайд Г.Түвдэндорж хэлэхдээ, “Дэлхий нийтээр эрчимтэй хөгжиж буй Шинэ эдийн засгийн ойлголт, тэрхүү хөгжлөөс бид хоцрох ёсгүйг дурдаад эдийн засаг тогтвортой өсөж, шударга ёсны хэмжүүр дээшилж байгааг онцлов. Монгол улс залуусын улс. Одоо ч тэр, ирээдүйд ч тэр энэ улсын хувь заяа залуус та бүхний гарт байх учир Монгол залуу хүн бүр эх оронч үзэл, итгэл үнэмшлээ өндөр авч явах ёстой. Ирээдүй цагийн эзэд болсон  залуус эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, эх орондоо ажиллаж, хөдөлмөрлөх боломжийг бүхий л талаар нэмэгдүүлэхийн төлөө  төрийн бүхий л байгууллага анхаарч ажиллах ёстой” гэсэн юм. 

СЭЗИС-ын оюутнууд дан ганц уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх, бодлого төлөвлөлт анхан шатны нэгж дээр хэрхэн хүрч байгаад хяналт тавих, малчдад газар тариалан эрхлэх, өөрсдийн малд шаардлагатай тэжээлийг тарих боломжоор хангах, хөдөө аж ахуйн салбарт өгөх татаасыг багасгах, бичил зах зээлийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж байгууллагад үзүүлэх төрийн үйлчилгээ хүнд сурталтай байгаа нь эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа зэрэг санал хэлж, сонирхсон асуултадаа хариулт авав.  

Мөн оюутан залуус  өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлохдоо  сурах орчин нөхцөл муу, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс, сургалтад шаардагдах судалгаа хангалтгүй байдаг зэргийг хэлсэн юм. Санхүү, эдийн засгийн их  сургууль өнгөрсөн 100 жилийн хугацаанд 50 мянга гаруй төгөсгчдийг ажлын байранд бэлтгэн гаргаж Монгол улсын банк, санхүүгийн салбарт өндөр хувь нэмэр оруулсан түүхтэй. Энэ жилийн тухайд 6000 гаруй оюутан суралцаж байна. 

Санхүү эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа оюутан залуус Эдийн засаг, хөгжлийн дэд сайдтай уулзаж Эдийн засаг, хөгжлийн бодлого, дэлхий дахины эдийн засгийн шинэ хандлагуудын талаар ярилцаж санал солилцсон байна. 

Тус сургууль өнгөрсөн 100 жилийн хугацаанд 50 мянга гаруй төгөсгчдийг ажлын байранд бэлтгэн гаргаж Монгол улсын банк, санхүүгийн салбарт өндөр хувь нэмэр оруулсан түүхтэй. Энэ жилийн тухайд 6000 гаруй оюутан суралцаж байна. 

Дашрамд дурдахад, Монгол Улсын нийт хүн амын 28 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. Үүнээс нийт 15-34 насны залуучуудын 18.9 хувийг төрийн болон хувийн өмчийн их, дээд сургууль, техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагуудад суралцаж буй оюутнууд эзэлж байна. 2023-2024 оны хичээлийн жилд 64 их, дээд сургууль, 76 мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төв, политехник коллеж сургалтын үйл ажиллагаа явуулж нийт 145,345 суралцагч суралцаж байна. 

Нийт суралцагчдын 80,133 буюу 55.1% нь төрийн өмчийн, 57,258 буюу 39.4% нь хувийн өмчийн, 7,954 буюу 5.5% нь олон нийтийн/шашны өмчийн сургуульд суралцаж байна. 

Техникийн болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагад нийт 38,294 суралцагч мэргэжил, ур чадвар эзэмшин суралцаж байна.

Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд эрэлт нийлүүлэлтийн зөрүү их болж, жил бүр оюутан, суралцагчдын 25-30% нь сургуулиа хаях, завсарддаг байна. 

Их, дээд сургууль төгсөгчдийн 55 хувь нь төрийн өмчийн, 45 хувь нь хувийн өмчийн сургууль төгсөгчид байдаг бөгөөд нийт төгсөгчдийн 75.2%, МБСБ төгсөгчдийн 62.3% нь хөдөлмөр эрхэлж байгаа, их дээд сургууль төгсөгчдийн 69.64%, МБСБ төгсөгчдийн 48.9% нь эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж байгаа талаарх судалгааг Залуучуудын хөгжлийн үндэсний хорооны ажлын албанаас гаргажээ. 

ЦАГ АГААР | Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна.
Нийслэлийн есөн байршилд үерийн хамгаалалтын далан барина
“Artweek 2024” үзэсгэлэнг 22.00 цаг хүртэл сонирхох боломжтой
Монгол, Тайландын иргэд харилцан визгүй зорчих хугацааг 60 хоног болгоно
Япон улсын Шизуока мужийн их сургуулийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Банкны тухай хуулийг шинэчилсэн тохиолдолд Унгар Улсын ОТП банк Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Цаг үе
Tips & Tricks | Чухал санаагаа мартахгүй байх энгийн аргууд
Tips & Tricks
Цагаан сарын бэлгээ “дотоодын” үйлдвэрлэгчдээсээ бэлдэцгээе
Цаг үе
Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо
Цаг үе
Нийслэл, дүүргийн эмэгтэй төлөөлөгчид хүүхэд хамгааллын асуудлаар уулзлаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?