HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
+UPDATE

Батлан хамгаалахын төв архиваас ТАВАН ТӨРЛИЙН ЛАВЛАГААГ И-Монголиа системд нэвтрүүллээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 11 сарын 11

Батлан хамгаалахын Төв архив нь 1921 оноос өнөөг хүртэлх Монгол Улсын БХЯ, ЗХЖШ, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын үйл ажиллагааны явцад бий болсон баримт бичгүүдийг зохих хууль, заавар, дүрэм, журмын дагуу эмхлэн цэгцлэх, сэлбэн засах, данс, бүртгэлд оруулах, хадгалах хамгаалах, судалгаа шинжилгээ хийх, түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа, мэдээллийн ач холбогдол бүхий баримтыг хэвлэн нийтлэх, иргэд, албан байгууллагуудаас ирүүлсэн эрэлт хүсэлтэд хариу лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх үйл ажиллагааг явуулдаг Төрийн үйлчилгээний байгууллага билээ.

Тус байгууллага нь иргэд, албан байгууллагын эрэлт хүсэлтийг хүлээн авахдаа биечлэн болон өргөдлөөр гэсэн хоёр хэлбэрээр хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг байсан бол өнөөдрөөс эхлэн 5 төрлийн лавлагааг цахимаар захиалга өгч, хүлээн авах боломжтой болж байна. Үүнд:

-Монголын ардын арми, Ардын цэрэг, Зэвсэгт хүчинд 1951 – 2018 онуудад хугацаат цэргийн алба хаасан тухай;

-Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, харъяа командлал, анги байгууллагуудад хөдөлмөр эрхэлсэн тухай лавлагаа;

-БХЯ-ны харъяа байгууллага, Монголын ардын арми, Зэвсэгт хүчний анги нэгтгэлд хөдөлмөр эрхэлж цалинжсан тухай лавлагаа үйлчилгээ;

-1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1940 – 1948 оны улсын баруун хил дээр болсон зэвсэгт мөргөлдөөний үед цэргийн алба хааж дайн байлдаанд оролцсон ахмад дайчдын тухай лавлагаа;

-Цол шагнагдсан, албан тушаалд томилогдсон тушаал, сургуульд элссэн болон төгссөн тушаал болон дүнгийн хүснэгтийн хуулбар зэрэг үйлчилгээг Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем e-mongolia.mn сайтад хандан авах боломжтой боллоо.

Үйлчилгээний алхам:

🔍Иргэн тухай байгууллагын үйлчилгээ сонгох;

🔍 Өөрийн нэвтрэх эрхээр тус системд нэвтрэх;

🔍Авах үйлчилгээнд хүсэлт гаргах;

🔍Хүсэлт шийдвэрлэгдсэний дараа нэхэмжлэхээр очсон үйлчилгээний хураамжийг төлөх;

🔍Шийдвэрлэгдсэн хүсэлтийг хүлээн авах;

Ингэснээр иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхээс гадна зардал хэмнэх давуу талтайг Батлан хамгаалахын төв архивын удирдлагууд хэлж байна.

ЧЕХ УЛСАД БОГИНО ХУГАЦААНЫ ЗУНЫ СУРГАЛТАД ХАМРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА
+UPDATE | TEDxUlaanbaatar “IGNITE” арга хэмжээ болоход хоёр хоног үлдлээ
+UPDATE | Англи хэл дээр үнэгүй ном унших боломжтой ЗУРГААН ШИЛДЭГ САЙТ
JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ хэрэгжинэ
+UPDATE | Хэрхэн сайн эсээ бичих вэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
Жүжигчин Аманда Байнс дахин олны анхаарлын төвд орж эхэллээ
Цаг үе
“Улаанбаатар марафон-2026” цахим бүртгэлийн тухай
Спорт
“Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулна
ЦАГ ҮЕ
АСТАНАД ОЧСОН ТЭМДЭГЛЭЛ | Шинэ хотын танил амт
GenZ АЖИГЛАГЧ Ангилалгүй
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?