HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
MORNING BIRD

MORNING BIRD | Кофегоо чанаад ажлаа эхлэх мэдрэмж

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2026 оны 01 сарын 11

Сэрүүлгийн чимээгээр пөнхийсэн халуун хөнжлөөсөө босоод ажилдаа явах ч гоё шүү. Үсээ самнаж, нүүрээ будахаас эхлээд цагаан цамцаа индүүдэж гутлаа арчих хүртэл. Амьдралаа гоё болгоно оо, өөрчилж чадна аа, асуудлаа шийднэ ээ гээд гэрээсээ гарах мөч. Замдаа түгжирнэ л дээ. Улаанбаатар минь өнгө зүс муутай харагдах шиг санагдана. Гэхдээ заавал хар бараан бодолд дарагдаж бухимдалгүй тэнгэр рүү, нар руу, модны мөчир рүү, ажилдаа яарах элэг нэгтнүүд рүүгээ харж баясах зуур ажлын урд талын гарц дээр ирнэ. Алхаж ирээд цагаан шугамны ард зогсов уу, үгүй юу ногоон гэрэл асахад “азтай өдөр байна” гэж урамшаад өөрийн эрхгүй хөл хурдална.

Амьд, мэнд, санаа сэтгэл амар ажилдаа ирэх ямар сайхан бэ.  

Оффисын шилэн хаалганд залуухан бас бүгдийг чадахаар эрч хүчтэй эмэгтэй шатаар өгсөж байна. Мэдээж би өөрөө. Баясал дүүрэн оффис руугаа ороод жижүүр ахтай мэндэлнэ. Нэг давхрын рестораны халуун талхны үнэрт нам цохиулна. Нэг давхрын үйлчлэгт эгчтэй харц тулгарна. Хамгийн түрүүнд ирээд бидний орчинг цэвэр цэмцгэр болгодог үйлчлэгч эгч. Магадгүй дохиогоор ярьж чаддаг байсан бол тав арван минут буу халахгүй юу. Даанч мэдэхгүй болохоор хуруугаараа лаяк гаргах юмуу үрчийтлээ инээгээд зөрнө. Цахилгаан шат тав дээр зогсоход манай давхрын үйлчлэгч эгч ариун цэврийн өрөөнөөс гарч таарна. “Сайн уу, аниа. Та өдөр манайхаар орж ирэх юмуу” гэж үг солиод өрөө рүүгээ. Ороод компьютераа нээхийн төдийд өнөө л ажлын, ахуйн асуудлууд хүлээж байгааг мэдэх хэдий ч оффисын хаалгаар орох хүртэл амьдралын ямар сайхан мэдрэмжүүдийг амсдаг гэж санана. 

Үүдээр оров уу үгүй юу гэрлүүдээ асаана. Энэтхэгийн Дели хотоос манай оффисыг зорьж ирсэн цагаан Буддагийнхаа өмнө лаа асаана. Түрүүлж ирсэн хэн нэгнийг кофе чанаад өгөөч гэж жуумалзана. Компьютераа, дэвтрээ, үзгээ, нүдний шилээ, тамгаа гаргана. Он сараа тавиад ажил эхлэхтэй зэрэгцэн кофе буцалж хачин сайхан үнэр хамарт минь тулж ирнэ.

Энэ мэдрэмж үү.. Бүгдийг чадах мэт, бүтэх замдаа яваа мэт, мөрөөдөл минь дуудах шиг.. Кофегоо чанаад ажлаа эхлэх сайхаан.. 

Жүжигчин Хан Су Хи Францад сургуульд элссэн эсэхдээ хариу өглөө
СУДАЛГАА | Нохой хүний сэтгэл хөдлөлийг таних чадвартай
Улаанбаатар хотын ногоон бүсийг цэвэрлэж байна
Мянга гаруй өрх 11 чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж, орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдлээ
Монгол, Нидерландын ГХЯ-дын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?