HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

ӨНГӨРӨГЧ АРВАНХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ 20.8 ХУВИАР ӨСЧЭЭ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2023 оны 01 сарын 10

Улсын хэмжээнд 2022 оны 12 дугаар сарын байдлаар 218689 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 11 дүгээр сартай харьцуулахад 20.8 хувиар өсчээ.

Нийт зөрчлийн хэргийн 81.3 хувь нь Нийслэлд, 18.7 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 99.3 хувийг Цагдаагийн байгууллага, 0.1 хувийг Мэргэжлийн хяналт, 0.01 хувийг Онцгой байдал, 0.5 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэсэн байна.

Дээрх хугацаанд 218.348 хүн, 340 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 23.2 хувиар, хуулийн этгээд 36 хувиар тус тус өсчээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.1 хувь нь эрэгтэй, 23.9 хувь нь эмэгтэй байгаа бол 66.1 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн 12 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 11 дүгээр сартай харьцуулахад зарим төрлийн зөрчил өссөн дүнтэй байна. Тодруулбал, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 3.3 дахин, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 1.2 дахин, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 1.1 дахин, Хулгайлах зөрчил 92 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 36 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 31.6 хувиар, Хүний биед халдах зөрчил 29.5 хувиар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 13.7 хувиар тус тус өсжээ.

Харин Мөрийтэй тоглоом тоглох зөрчи 91.6 хувиар,Танхайрах зөрчил 17.5 хувиар, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 50 хувиар тус тус буурсан байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа
Сонгинохайрхан дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 80 хувьтай байна
Л.Энх-Амгалан: Түгжрэлийг сургуультай холбох нь хуучинсаг сэтгэлгээ гэж би харж байна
Явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар шинэчлэх ажлыг 13 байршилд хийж байна
Монгол дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзлаа
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
БНСУ-д нас барсан гадаад оюутнуудын таван хүн тутмын нэг нь амиа хорлосон байна
Цаг үе
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн одон медалиудыг цэгцлэх хуулийн төсөл санаачилжээ
Улс төр
“МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ – 2026” ОУ-ын үзэсгэлэнгийн удирдамж
ЦАГ ҮЕ
“Найзууд” цувралын анхны анги цацагдсанаас хойш 32 жил өнгөрчээ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?