HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа

|
HumanZ
| 2025 оны 10 сарын 15

Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургууль түүхт 50 жилийн ойн хүрээнд энэхүү эрдэм шинжилгээний хурлыг санаачлан “Тэгш боломжид хөтлөхүй: Боловсрол, сэргээн засалт, хүний эрх, оролцоо” сэдвээр, тусгай хэрэгцээт суралцагчдын хөгжилд олон талт оролцоог дэмжих, шинжлэх ухаанд суурилсан, хүний эрхэд тулгуурласан, технологид түшиглэсэн шийдэл, туршлага, судалгааг харилцан солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-тай хамтран 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулж, Боловсролын ерөнхий газар дэмжигч байгууллагаар оролцлоо.

Тус Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ-ын Буриад улс, БНСУ, Япон, БНХАУ болон Монгол улсын төр, төрийн бус байгууллагын төлөөлөл 60 гаруй багш судлаачид судалгааны бүтээлээ ирүүлж, 21 судалгааг дараах агуулгын хүрээнд илтгэж оролцлоо. Үүнд:

Интеграцчилсан дэмжлэг–Тусгай хэрэгцээт боловсролын шинэ хандлагын судалгаа;

Тэгш хүртээмжтэй боловсрол, хамтын ажиллагаа, нийгмийн оролцоо ба хүртээмжийн судалгаа;

Тусгай хэрэгцээт хүүхдийн бие бялдар, мэдрэхүй суралцах үйл явц ба хөгжлийн судалгаа гэсэн бүтэцтэйгээр хэлэлцүүлж, нэгдсэн зөвлөмж саналыг тус хурлын зохион байгуулагчид нэгтгэн танилцууллаа.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн бүтээлүүдээс 26 нь олон улсын стандартын шаардлага хангаж, Боловсрол судлал сэтгүүлийн 2025/08 тусгай дугаарт нийтлэгдэн оролцогчдод хүргэсэн нь онцлогтой байлаа.

Тус үйл ажиллагааг санаачлан зохион байгуулсан Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн захирал Монгол улсын гавьяат багш С.Эрдэнэбаатар болон хамт олонд нь мөн хамтран зохион байгуулагч, дэмжигч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Мөн Боловсролын ерөнхий газраас Монгол улсад тэгш хамруулан сургах болон тусгай хэрэгцээт боловсролын бодлого, хэрэгжилтийн үр дүн, үйл ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замууд, хөгжлийн чиг хандлага, инновац шийдлийн талаар багш, эрдэмтэн, судлаачдын санаа бодол, туршлага, судалгааны үр дүнг хэлэлцэх, мэдээлэл солилцох, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэдний бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор 2023 оноос эхлэн

“Тэгш хамруулан сургах болон тусгай хэрэгцээт боловсролын өнөөгийн байдал ба хэтийн төлөв” эрдэм шинжилгээний хурал /МУБИС Тусгай хэрэгцээт боловсролын тэнхимтэй хамтран/,

“Тэгш хамруулах боловсрол-Зөв хандлага” эрдэм шинжилгээ, онол, практикийн хурлыг /ЖАЙКА Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран/ тус тус зохион байгуулсан байна.

ӨНӨӨДӨР | Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч байна
“Титаник” хөлгийн аяллаар амь эрсэдсэн зорчигчийн алтан цагийг дуудлагаар худалдана
ЭМЯ | Сургуулийн орчинд маск зүүж явахыг зөвлөж байна
Сонгинохайрхан уулын 51 тарвага 188 болж өсжээ
PLAYTIME | 15 тайзнаа 250 гаруй хамтлаг уран бүтээлчид
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?