HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүд төрийн албанд удирдах албан тушаал эрхлэхийг хориглолоо

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2023 оны 01 сарын 05

Засгийн газрын хуралдаанаар ХЗДХЯ-наас боловсруулсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх зөвшөөрөл олголоо. 

Сүүлийн жилүүдэд улстөрчид олноор нэр холбогдсон Хөгжлийн банк, ЖДҮ-ийн зээл, нүүрсний хулгайн хэрэг зэрэг Төрийн болон орон нутгийн өмчит компанийн удирдлагууд, эдгээр компаниудтай холбоотой ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдлүүдэд иргэд олон нийт ихээр эгдүүцэж байгаа.

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхэд гэсэн категориор улс төрд нөлөө бүхий этгээд гэдэг хязгаарыг тодорхойллоо.

Улс төрд нөлөө бүхий этгээд, тэдгээрийн эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, хүүхдүүд төрийн албанд удирдах албан тушаал эрхлэх, Төрийн болон орон нутгийн өмчит компаниуд тэдгээрийн оролцоотой компаниудад удирдах болон эрх бүхий албан тушаалд томилогдохыг хориглосон. 

Түүнчлэн төрөөс хэрэгжүүлж буй бүх төрлийн төсөл, хөтөлбөр, хөнгөлөлт баталгаа, тусламж, гадаад болон дотоод зээлд хамрагдахгүй байхыг хуульчилна. Энэ дээр хүүхдүүдийнх нь сургалтын төрийн санд хамрагдах эрхийг нь хязгаарлаж байгаа. 

Мөн бүх төрлийн төрийн тендер, сонгон шалгаруулалтад хамаарал бүхий ААН-ээрээ оролцохгүй байх зохицуулалтыг тусгасан.

Өөрөөр хэлбэл нээлттэй болон хязгаарлагдмал тендер, төр болон хувийн хэвшлийн тендер сонгон шалгаруулалт, цаашлаад оффтэйк гэрээ болон бусад концессын гэрээний сонгон шалгаруулалтад хамаарал бүхий ААН, хуулийн этгээдээрээ оролцохгүй байх зохицуулалтыг хийсэн. 

Гэхдээ бид үүгээрээ хүний аж ахуй эрхлэх эрхийг хязгаарлаж байгаа юм биш. Улс төрд нөлөө бүхий албан тушаал хаших гэж байгаа бол аж ахуйгаа эрхлэх үү, улс төрийн карьераа сонгох уу гэдэг сонголтоо хийх ёстой.

2027 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ээр зарлалаа
ӨНӨӨДӨР | Байнгын хороодоор хэлэлцэх асуудлын жагсаалт
Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Ерөнхий сайд Хан Дог Сү-тэй уулзлаа
Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчлахаар мордлоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?