HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Орон нутаг

Цэргийн төв эмнэлгийн ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ 5500 гаруй иргэнийг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамрууллаа 

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 12 сарын 09

Монгол Улсын Засгийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1 заалт, Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2022 оны “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоол зэрэг бодлогын бичиг баримтуудыг үндэслэл болгож “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо” бэлтгэл ажлын хүрээнд суурин болон хөдөлгөөнт байдлаар оролцохоор төлөвлөж, суурийн байрлалд “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Эмнэлгийн амбулаторийн байрлалаас тусад нь тохижуулж бэлдсэн.

Мөн хөдөлгөөнт үзлэгийн багт зориулж Камаз маркын гурван автомашиныг зөөврийн багаж тоног төхөөрөмжөөр тоноглож,  хөдөө орон нутагт ажиллах зөөврийн интернет, багажийн шинжилгээ, дүрс оношилгооны хариуг HIEP системд хөрвүүлэгч зэрэг нэмэлт багаж төхөөрөмжүүдийг бүрдүүлж, “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо”-нд шаардлагатай лабораторын урвалжууд болон бусад шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүдийн нөөцийг бүрдүүлж бэлтгэл ажлаа хангаад байна.  

2022 оны тавдугаар сарын нэгний өдрөөс орон даяар хэрэгжиж эхэлсэн халдварт болон хавдрын өвчнийг илрүүлэх “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо”-ны ажилд Цэргийн төв эмнэлэг суурин болон хөдөлгөөнт байдлаар оролцож эхэлсэн.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон төрлийн цэргийн командлалуудын цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу цэрэгжилтийн спортын тэмцээн уралдаанд оролцох баг тамирчид, гадаад оронд сургуульд суралцах цэргийн алба хаагчид болон сонсогч нар, НҮБ-ын ЭДА-нд оролцох цэргийн алба хаагчид, ҮБХИСургуульд шинээр элсэн суралцагч сонсогч нарт хийгдэх ёстой төлөвлөгөөт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг тав, зургаа, долоодугаар саруудад хийсэн. Мөн хөдөлгөөнт үзлэгийн багт эмч мэргэжилтнүүд томилогдон ажиллаж байсан зэрэг шалтгаануудын улмаас энэ хугацаанд суурин байрлал буюу “Эрүүл мэндийг дэмжих төв”-д иргэдийг Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд цөөн тоогоор хамруулсан.  
Суурин байдлаар Эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийх “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн үйл ажиллагаа нь эмч мэргэжилтнүүдийн ээлжийн амралт дуусаж хүний нөөцийн хангалт сайжрах тул 10 дугаар сараас тогтворжиж БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнийг үзлэг шинжилгээнд хамруулсан. Мөн Улаанбаатар цэргийн хүрээний зарим анги нэгтгэл, БЗД-ийн энгийн иргэдийг цөөн тоогоор хамруулж байна.



Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт үзлэгийн баг нь:

  •  Тав болон зургаадугаар саруудад Төв аймаг, Дорноговь аймгуудад ажиллаж амьдарч байгаа цэргийн алба хаагчид, тэдгээрийн ар гэр, энгийн иргэдэд,
  •  Наймдугаар сарын наймнаас есдүгээр сарын 20-ны хооронд төвийн бүсийн Өвөрхангай Баянхонгор, баруун бүсийн  Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгууд болон хойд бүсийн Булган, Орхон, Дархан-Уул аймгууд дахь Зэвсэгт хүчний анги салбаруудад алба хааж буй цэргийн алба хаагчид, тэдгээрийн ар гэр, чөлөөнд гарсан ахмадуудад болон энгийн иргэдэд,
  • 10 дугаар сарын тавны өдрөөс 10 дугаар сарын 13-ны хооронд Архангай аймгийн Жаргалант сумын иргэдэд,  
  • 11 дүгээр сард Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг болон Рашаант сумын 800 орчим иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийсэн.

Энэ хугацаанд хөдөлгөөнт үзлэгийн баг дээрхи аймаг сумын нутгаар нийт 9000 км гаруй зам туулж, суурин болон хөдөлгөөнд байдлаар 5500 гаруй иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгөөд байна.  Үзлэг оношилгоонд хамрагдсан иргэдэд дараах өвчлөл зонхилж байна. Үүнд:

  • Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаат үрэвсэл, ходоодны архаг болон хурц үрэвсэл нийт илэрсэн өвчлөлийн 14,8%
  • элэгний вирусын шалтгаант үрэвсэл нийт илэрсэн өвчлөлийн 11%
  • артерийн даралт ихсэх өвчин нийт илэрсэн өвчлөлийн 9,8%
  • бүсэлхий нуруу орчмын мэдрэлийн ёзоорын өвдөлт нийт илэрсэн өвчлөлийн 6,2%
  • зүрхний хэм алдагдал болон дамжуулалтын хориг бүхий эмгэгүүд нийт илэрсэн өвчлөлийн 2,3% тус тус тохиолдсон байна. 

Хөдөлгөөнт үзлэгийн баг цаашид зүүн болон өмнөд бүсийн аймгуудад үзлэг шинжилгээг үргэлжлүүлэх аж.

Хөвсгөл аймгийн Хүслийн хад чиглэлд зорчихыг хоригложээ
Хүний биед мэдрэгдэх температур шөнөдөө -50-52 градуст хүрэх төлөвтэй байна
ОРОН НУТАГ | Дорнод аймагт сонгодог хөгжмийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжив
ТАНИЛЦ: ЗУД БОЛОХ ХАМГИЙН ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ 16 АЙМГИЙН 110 СУМ 
Өнөөдрөөс орон нутагт ипотекийн гурван хувийн хүүтэй зээл ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?