HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Орон нутаг

Өнөөдрөөс орон нутагт ипотекийн гурван хувийн хүүтэй зээл ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 03 сарын 23

Засгийн газраас төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор “Хөдөөгийн сэргэлт” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд Улаанбаатараас хөдөө орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдарч буй иргэдэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгох шийдвэр гаргасан юм. Энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг зээлд хамрагдах хүсэлтэй иргэд өнөөдрөөс Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банкуудад хандаж хамрагдах хүсэлтээ өгөх боломжтой юм.

Орон нутагт хэрэгжих орон сууцны ипотекийн зээл нь дараах нөхцөлтэй юм байна.

  • Зээлийн хугацаа 360 хуртэл сар
  • Зээлийн хүү жилийн гурван хувь:
  • Эхний гурван жилийн хүүгийн 50 хувь буюу гурван нэгж хувийг Засгийн газраас татаас хэлбэрээр дэмжлэг үзүүлж хөнгөлнө
  • Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргасан тохиолдолд урьдчилгаа төлбөр 12 хувиас доошгүй, бусад тохиолдолд урьдчилгаа төлыөр 30 хувиас доошгүй
  • Өрхийн орлогын хэмжээ өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй.
  • Орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй.
  • Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрийг зөвхөн шинээр орон сууцны зээл олгоход зарцуулах буюу өмнө нь олгогдсон зээлийг дахин санхүүжүүлэхгүй.
  • Зээлийн хэмжээ 100  сая төгрөгөөс хэтрэхгүй.

Арилжааны банкнаас зээл хүсэгчдэд тавих шаардлага:

  • 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсад тогтвортой оршин суудаг Монгол Улсын иргэн байх,
  • Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжуулж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх,
  • Үндсэн болон хамтран зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттой хүүтэй ззэлийн өрийн үлдэгдэлгүй байх,
  • Банк, санхуугийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх,
  • Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болон татварын өр төлбөргүй байх,
  • 3ээл хүсэгч нь одоо эрхэлж байгаа ажилдаа нэг буюу туунээс дээш жил ажилласан байх бөгөөд сүүлийн нэг жил ажил олгогчоо нэг удаа сольсон байж болно,
  • Зээл хүсэгч нь хувиараа бизнес эрхэлдэг бол мөн нэг буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх,
  • Өрхийн өр, орлогын харьцаа нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх.
  • Зээлийн хугацаанд эд хөрөнгө, амь насны даатгалд хамрагдах.
Аврах ажиллагааны автомашиныг гардуулан өглөө 
Янгирын тоо толгой, байршлыг тогтоох зорилгоор автомат камер байршуулжээ
ОБЕГ | Зудын үнэлгээ хийхэд 20 аймгийн 166 суманд өвөлжилт хүндэрсэн байна
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихийн тулд кластераар бүсчлэн хөгжүүлэх шаардлагатай
Хөвсгөл аймгийн Хүслийн хад чиглэлд зорчихыг хоригложээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | Чуулганы нээлт үзээд газар дээрээ солиорсон сэтгүүлчийн тойм
GenZ АЖИГЛАГЧ ОЦА
ТАНИЛЦ | Их, дээд сургуулиудын оюутан элсүүлэх босго оноо
ЦАГ ҮЕ
НӨГӨӨ ФУРГОНЫ “ЖАДАМБА АХ”
HUMANZ
Бие даалтын долоо хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулна
Цаг үе
Судалгаа: Ижил цагт унтдаг хосууд харилцаандаа илүү сэтгэл хангалуун байна
13 ШАЛТГААН
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?