HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Улаанбаатар хотын нийтийн төв номын санг олон улсын жишиг болгоно

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 11 сарын 11

Өнгөрсөн сард болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Хотын дарга Улаанбаатар хотын нийтийн төв номын санг олон улсын жишиг болгох талаар судалж, үйл ажиллагаагаа танилцуулахыг үүрэг болгосон. Энэ дагуу тус номын сангийн захирал Д.Индра хэрхэн жишиг болох боломжтой талаар болон үйл ажиллагаа, фондын баяжилт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг танилцуулав. Тус номын сан нь ЗХУ-ын техник, эдийн засгийн тусламжаар 1980 онд ашиглалтад орсон, 93 мянган нэр төрлийн 386 мянга гаруй сан хөмрөгтэй. Харин салбарууд нь Монголын анхны номын сангуудаар нэрлэгддэг бөгөөд Чингэлтэй дүүрэг дэх М.Горькийн нэрэмжит номын сан 1946, Хан-Уул дүүрэг дэх номын сан 1948, Баянзүрх дүүрэг дэх номын сан 1968,  Сонгинохайрхан дүүрэг дэх номын сан 1991 онд байгуулагджээ.

Улсын хэмжээнд 1500 гаруй номын сан байдгаас хөгжлийн бэрхшээлтэй болон харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан цорын ганц номын сан нь Улаанбаатар хотын нийтийн төв номын сан. 42 жилийн хугацаанд 350 мянга гаруй хүн карт нээлгэснээс 101 мянга гаруй уншигч тогтмол үйлчлүүлдэг. Эдгээрээс 32  мянга нь хүүхэд, 1500 орчим нь ахмад настан, 66 мянга гаруй насанд хүрэгчид бол хөгжлийн бэрхшээлтэй 291 иргэн байна. Мөн 200 гаруй орны 150 хэл дээрх номыг харааны бэрхшээлтэй иргэд онлайнаар унших боломжийг бүрдүүлжээ.

Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн захирал Д.Индра сүүлийн жилүүдэд номын баяжилтыг хийхэд анхаарч, хүртээмжийг нэмэгдүүлж байгаа. Цаашид зургаан төрлийн үйлчилгээг E-Mongolia системд оруулж, цахим мэдээллийн сан бүрдүүлэхээр зорьж байгаа. Орчин үед номын санг ном унших газар гэхээсээ илүү соёлын төв, бүтээлч орон зай гэж харах болсон. Энэ хүрээнд Америкийн элчинтэй хамтран төсөл хэрэгжүүлж, Бүтээгчдийн орон зайг байгуулах гэх мэт олон ажил санаачилж, зохион байгуулж байгааг хэлж байлаа. Төв болон салбар номын санд фондын баяжилтыг нэмэгдүүлж, дөрвөн салбар номын санг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлдэг болгох шаардлагатай байгааг мөн онцолж байсан юм. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, Улаанбаатар хотын нийтийн төв номын санг  олон улсын жишиг нийтийн номын сан болгох, төр, хувийн хэвшлийн түншлэлээр шинэчлэн сайжруулах боломжийн талаар судалгаа хийж, Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болов.

Дэлхийн ур чадварын байгууллагын ерөнхий ассамблей 2027 онд Монгол Улсад зохион байгуулагдана
“Стратегийн орд эзэмшигч ААН хувьцааны 10 хувийг олон нийтэд арилжаална”
Хүүхдийн эрхийг тайзнаа | Театр бол эрх, боловсрол…
“Дулааны тавдугаар цахилгаан станц (ДЦС-5)” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл хийнэ
Тэргэнцэртэй хүүхдийн гар утсыг бүлэглэн дээрэмджээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?