HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
SEX EDU

SEX EDUCATION | Хөх ургаж эхлэхэд юуг анхаарах вэ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2023 оны 01 сарын 20

Охидод 8-13 насанд хөх ургаж эхэлдэг. Хөх ургана гэдэг нь хөхний булчирхай томорч, түүний гадуур өөхөн эд хуримтлагдан хэлбэржих үйл явцыг хэлнэ. Мэдээж хэрэг дааврын нөлөөгөөр энэ бүхэн явагдаж байгаа. Гэсэн хэдий ч даавраас гадна чиний идэж буй хоол хүнс, биеийн арчилгаа, амралтаа зохицуулах, дасгал хөдөлгөөн зэрэг нь хөх ургалтанд нөлөөлдөг.

Хөхний булчирхайг өөхөн эд хүрээлэн томордог учир хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй. Уураглаг хоол буюу мах, өндөг тогтмол хэрэглэж, жимс ногоог ч мөн адилаар хангалттай хэмжээнд хэрэглэж заншвал зохино. Мөн хөх ургахад арьс язарч, загатнадаг учир тос түрхэж, иллэг хийж болно. Ингэснээр хөхний ургалтанд сайнаар нөлөөлж, цусны эргэлтийг сайжруулах, арьсыг чийгшүүлэх нөлөө эерэг үзүүлдэг. Бага зэргийн өвдөлт мэдрэгдэх, загатнах, эвгүй мэдрэмж төрж болох хэдий ч биед гарч буй өөрчлөлтөө эерэгээр хүлээж авахын тулд хангалттай мэдлэгтэй болох хэрэгтэй. Нэгэнт хөх ургаж эхэлж байгаа үед цаашид хөхний хавдар, үүсгэврийг эрт оношлох үүднээс хөхний үзлэгийг өөрөө хийж сурах аргыг эзэмших хэрэгтэй боловч өсвөр насны охидын хувьд хөхний хавдар нь тун ховор байдаг.

Сарын тэмдэг ирэхээс 1-2 хоногийн өмнөх өдөр, сарын тэмдгийн үед хөх өвдөж болдог. Мөн хөх ургаж эхлэх үеэр хөх орчимд өвдөж болох тул хэн нэгэн санаандгүй цохих, цээжээ цохих зэргээс сэргийлэх хэрэгтэй. Мөн хоёр хөх заавал ав адилхан байх албагүйг анхаараарай. Бага зэргийн том жижиг байх нь хэвийн.

Хөх ургах үед зайлшгүй эмчийн үзлэг төдийлөн шаарддаггүй боловч дараах тохиолдолд сургуулийнхаа, өөрийн амьдардаг өрхийн эмчид, эсвэл ээж, эгч, багшдаа хандан асуудлыг хэлэлцээрэй. Үүнд:

– Сарын тэмдэгтэй холбоогүйгээр хөх орчимд маш их эмзэглэл мэдрэгдэх

– Хоёр хөхний хэлбэр хэмжээ илт өөрчлөгдөх, аль нэг хөхөнд нөгөөгөөс өөр хатуу зүйл тэмтрэгдэх

– Хөх улайж, халуу оргиж, хавдах

Хамгийн гол нь хөхийг ургахад хэт бариу хувцас, цээживч, хөхний даруулга зүүж болохгүй. Зарим охид хөх ургах үед түүнээсээ ичин хүүхдүүдээс нуухын тулд бариу цээживч өмсөх, юмаар ороох зэрэг таагүй зүйлсийг хийдэг. Хөх ургана гэдэг бол чи эмэгтэй хүн болох, цаашид насанд хүрээд ээж болох бэлтгэл явагдаж байна гэсэн үг. Энэ бол огтхон ч ичих зүйл биш бөгөөд хүн бүрийн хөхний хэлбэр, хэмжээ өөр өөр байдаг.

SEX EDUCATION | Ариун цэврийн хэрэглэлийн тухай
Сарын тэмдгийн үеийн ариун цэврийн ДЭГЛЭМ
SEX EDUCATION | Бэлгийн харьцаанд ороогүй ч мөөгөнцөр тохиолдох боломжтой
#SEX EDUCATION | Эрэгтэй хүүхдийн шодой 16-17 настайд өөрөө 100 хувь шамлагддаг
SexEducation | Өсвөр насны охидын сарын тэмдгийн алдагдал
Түгээх
Facebook Copy Link Print
2 Comments
  • Номин-Эрдэнэ says:
    2024-10-08 at 21:50

    Би өөрийнхөө хөхний толгойн дээр дарахад сонин өвдөөд тэр юунийх юм болоо

    Reply
  • Anonymous says:
    2025-01-08 at 02:28

    bayrlalaa ih goy ym tailbarlaj medehgui zuiliig mini meduulj uguulsend

    minii huhnii dotor ni tom ym baigaad baihiin zugeer uu

    Reply

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?