HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Катар улсын Доха хотод “Нүүдэл” үзэсгэлэн гарч байна

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2022 оны 11 сарын 02

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гарч байгаа энэ үзэсгэлэн нь хүн төрөлхтний түүхэнд  нүүдлийн соёлын өвийг тээж өнөөг хүрсэн, газар зүйн гурван өөр бүслүүрт аж төрж буй Араб, Сахарын хагас нүүдэлчид болон Төв Азийн Монголчуудын нүүдлийн аж амьдрал, нийгэм ахуй, уламжлалт шинэчлэлтийг илтгэх зорилготой юм.

Үзэсгэлэнд Ойрх Дорнод, Хойд Африк, Өмнөд Азийн нүүдэлчин соёл, өв уламжлалыг тусгасан бөгөөд үзмэрүүд нь Катарын Үндэсний музей, Лусаил музей, Катарын Үндэсний номын сан, Катарын бусад музейн цуглуулга, Улаанбаатар дахь Монголын Үндэсний музей, Монголын уран зургийн галлерей, Парис дахь Musee Quai Branly, Вена дахь Wein Welt музей зэрэг олон улсын музейн 400 гаруй үзмэр цуглуулгаас бүрдэж байна.

Энэхүү үзэсгэлэнгийн зорилго нь нүүдэлчин ард түмний аж амьдрал, түүх соёлыг археологийн олдвор, уран зураг, аман түүхийн сурвалж, архивын бичлэг, орчин үеийн гэрэл зураг зэрэг бүтээлүүдээр дамжуулан судалж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах юм. Тус ажлыг Колумбийн их сургуулийн Антропологийн тэнхимийн профессор Лила Абу-Луго удирдсан ба Катарын үзүүллэгийг Катарын Үндэсний музейн Нийгмийн түүх, угсаатны зүйн дэд куратор Таниа Аль Мажид, Катарын музейн Археологийн газрын захирал Файсал Аль Наими, Катарын Үндэсний музейн Кураторын асуудал эрхэлсэн захирал, доктор Хая Аль Тани, Доктор Анжа Фишер, Венийн их сургуулийн Нийгэм, соёлын антропологийн тэнхим болон Кембрижийн их сургуулийн Нийгмийн антропологийн тэнхимийн доктор Элизабет Турк нар удирдан явуулж буй юм.

“ON THE MOVE” үзэсгэлэн Катарын Үндэсний музейд 2023 оны 1-р сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд Монгол Улсыг төлөөлөн Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг, Соёлын өвийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Даваацэрэн, Монголын Үндэсний музейн захирал Л.Жаргал, Монголын уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа нар оролцсон.

Мөн Катарын үндэсний музейн захирал хатагтай Шейха Аль-Маясса бинт Хамад бин Халифа Аль Тани үзэсгэлэнг нээж үг хэлсэн бөгөөд уг үзэсгэлэнд оролцож, нүүдэлчдийн соёлын өвийг тээж ирсэн Монголчуудын өв дурсгалууд Катар улсын Үндэсний музейд олон нийтэд хүрч буйд талархаж буйгаа илэрхийлэв.

ЦУОШГ: Арванхоёрдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно
Монгол иргэд БНХАУ-д хар тамхины хэрэгт холбогдох нь нэмэгджээ
“Ривер гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна
“Ган үзэг 2025” оны тэргүүн наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
ТАНД ХЭРЭГТЭЙ | Сарын тэмдэг ирэх үеийн хоол хүнс
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?