Instagram хэрэглэгчид нийтэлсэн сторийнхоо бичвэр, дуу, стикер болон гараар зурсан дүрслэлийг эхний 15 минутын дотор засах боломжтой боллоо.
Өмнө нь хэрэглэгчид бичгийн алдаа засах, дуу нэмэхийн тулд сториг устгаад дахин нийтлэх шаардлагатай байв. Харин шинэ функцээр засвар хийхэд тухайн сторийн өмнөх үзэлт, лайк, хариулт хэвээр үлдэнэ. Зассан сторид “Edited” гэсэн тэмдэглэгээ харагдах аж.
Сториг засахын тулд нийтэлсэн сторигоо нээж, баруун доод булан дахь гурван цэгтэй цэснээс “Edit Story”сонголтыг дарна. Шинэ функц хэрэглэгчдэд үе шаттайгаар нэвтэрч байгаа тул зарим аккаунтад энэ сонголт хараахан харагдахгүй байж болно.
