HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Залуусыг дэмжих инновацын төв дахин үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2022 оны 10 сарын 26

Улаанбаатар хотод инновацын эко системийг бүрдүүлэх, шинэ санаа, инновацад суурилсан гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, залуусыг таатай ажлын орчноор дэмжих зорилгоор “Hub innovation center” буюу Улаанбаатар инновацын төвийг 2018 онд байгуулж байсан. Гэвч коронавирусийн улмаас тус төв сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй юм. Тэгвэл өдгөө дахин үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ. Нээлтийн арга хэмжээг аравдугаар сарын 24-28-нд “Innovation community week” нэртэйгээр таван сонирхолтой сэдвээр Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ Mongolia/, Unread болон ЦойлогсоZ хамтран зохион байгуулж байгаа юм.

Нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцсон. Тэрбээр “Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс гарааны бизнес эрхэлж байгаа компаниуд, залуучуудаа дэмжих инновацын төв эргэн үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Залуучуудын  аливаа санаачилгыг энэ төв дэмжиж ажиллана. Залуучууд Улаанбаатар хот гэлтгүй бүс нутгийн хэмжээнд гарч, бусад зах зээл рүү орж, өргөн хүрээнд харж байна. Хотын зүгээс гарааны бизнес эрхэлж байгаа компаниуд болон залуучуудаа дэмжиж ажиллана” хэмээлээ. Мөн Хотын дарга инновацыг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа талаараа залуустай ярилцсан юм.

2018 онд Улаанбаатар дэлхийн хотуудын индексээр 500 хотоос 480 дугаарт орж байсан бол Улаанбаатар инновацын төв байгуулагдсан цагаас хойших гурван жилийн хугацаанд 500 хотоос 378 дугаар байранд орж, 102 байраар урагшилсан байна.

“Тэнгэр” телевизийн гүйцэтгэх захирал А.Ундрал “Улаанбаатар инновацын төвийн санаа цаасан дээр байх үеэс бид хамтран ажилласан. “Unread media” компани инновацын төвийн суурийг тавихаас эхлээд менежментийг нь хариуцаж, үйл ажиллагаа зохион байгуулах, хөгжүүлэх явцад нь хувь нэмрээ оруулсаар ирсэн. Манай байгууллагын өсөлтийн хамгийн чухал үе энд өнгөрсөн гэж хэлж болно. Нээлтийн арга хэмжээнүүдийн гол утга учир нь мэргэжлийн болон сонирхлын хүрээллүүд нэг дор цугларч, шинэ гишүүнээ олж авах, дараа дараагийн хамтын ажиллагааны санаагаа олох юм” хэмээлээ.

Таван өдрийн арга хэмжээнд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа таниулсан, инновац, технологи болон бусад шийдлийг нэвтрүүлж буй гарааны компаниуд, салбар бүрийн төлөөлөл болсон залуус оролцоно. Мөн сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг, гарааны компаниудын инновацлаг бүтээгдэхүүний үзэсгэлэнг танилцуулахаас гадна “Cmart city with blockchain” буюу блокчейнээр хотын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, иргэдийн амьдралд энтрепрёнер ур чадвар, шийдлээр эергээр нөлөөлөх, ухаалаг дэд бүтцийг бий болгох зорилгоор Хакатон тэмцээн зохион байгуулна.

Үндэсний шинэ номын сангийн дэргэд баригдаж буй барилгын каркасыг эзэмшигчтэй нь зөвшилцөн буулгаж эхэллээ
СУРВАЛЖИЛГА | Эрх чөлөө нээлттэй, хаалттай
Шинэчилж, зассан авто замуудын чанарт хяналт, шалгалтыг зохион байгуулна
“Хагас жилийн байдлаар 61 мянган автомашин Монголд орж ирснээс 59 мянга нь Улаанбаатар хотод явж байна”
Нарны авто замыг хааж хэсэгчлэн засварлаж, шинэчилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Empire State Building-ийн антенн дээрээс энх тайвны туг мандуулсан хосыг баривчиллаа
DAILY NEWS
Coca-Cola Area x Playtime Festival 2026
ЦАГ ҮЕ
ЗАГВАР | Яагаад хар даашинз хэзээ ч моодноос гардаггүй вэ
DAILY NEWS
Gen Z үеийнхэн дундах шинэ трэнд: Analog Bag
+UPDATE
Солонгос улсад аялагчдад зориулсан хөнгөлөлт урамшуулалт хөтөлбөр хэрэгжиж эхэллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?