HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Хог хаягдлыг дахин боловсруулах, ангилах байгууламж бий болгож, байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ

|
Мөнхсолонго Мөнхбат
| 2024 оны 05 сарын 29

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүч хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-ийн Дэд захирал Сяо Вэнийг хүлээн авч уулзлаа.

Тус компанийн төлөөллүүд эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр судалгаа хийнэ. Тодруулбал, тус компанийн төлөөллүүд Морингийн даваа, Нарангийн энгэр дэх хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгарч буй асуудлыг судлах юм.

Уулзалтын үеэр хотын дарга Х.Нямбаатар “Ахуйн хог хаягдлыг боловсруулах нь хотын менежмент болон байгаль орчныг хамгаалахад чухал үүрэгтэй. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй холбоотой. Тиймээс Улаанбаатар хотын хог хаягдлыг цуглуулах, дахин боловсруулах, ангилах байгууламж бий болгож, байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэж, агаарын бохирдлыг бууруулах төсөл хэрэгжүүлнэ. Энэ чиглэлээр гадаад улсын сайн туршлагаас судлах, хамтран ажиллахаар төлөвлөж байна” гэдгийг онцоллоо.

Ташрамд, Улаанбаатар хотод төвлөрсөн гурван хогийн цэг бий. Тухайлбал, Нарангийн энгэрийн хогийн цэгийг 2009 онд Японы компанийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд шүүрсэн ус цэвэрлэх системгүй, мембран хучлагагүй энгийн хогийн цэг юм. Тус төвлөрсөн хогийн цэг Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдээс дунджаар 2348 тонн хогийг хүлээн авдаг. Түүнчлэн  Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй нийт хогийн 62 орчим хувийг эзэлж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Эрдэнэс Тавантолгой” ХК нэгдүгээр улиралд 9.5 сая тонн нүүрс борлуулж, 9.5 сая тонн нүүрс экспортоллоо
Алба хаагчид 15 иргэний амь насыг аварч, 209 иргэний аюулгүй байдлыг хангалаа
Буган халиуны уулзвараас Маршлын гүүр хүртэлх авто замыг хааж шинэчилнэ
С.Замира: Баян-Өлгий аймаг руу дотоодын нислэг нэмэх боломж байгаа юу
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?