HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЦЭВЭРШИЛТ ЯАГААД ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГОД ОРХИГДДОГ ВЭ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 11 сарын 13
Америк тивийн судалгаанд хамрагдсан 33 улс, нутаг дэвсгэрийн ердөө 10 (30.3%) нь цэвэршилтийн үеийн тусламж үйлчилгээний үндэсний удирдамжтай байна. Пан Америкийн эрүүл мэндийн байгууллага (PAHO) 2026 оны арваннэгдүгээр сарын 10-нд нийтэлсэн мэдээлэлдээ Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудыг цэвэршилтийн үеийн тусламж үйлчилгээг сайжруулахыг уриаллаа. Тус байгууллагын 2026 оны тавдугаар сараас долдугаар сарын хооронд хийсэн бүс нутгийн судалгаагаар үлдсэн 23 улсад шалгуурт нийцсэн үндэсний удирдамж тогтоогдоогүй аж.

PAHO-ийн мэдээлснээр эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн судалгаа түүхэн хугацаанд нөхөн үржихүйн насанд голчлон төвлөрч, цэвэршилтийн үеийн эрүүл мэнд харьцангуй бага анхаарал татаж иржээ.

Гэтэл цэвэршилт нь эмэгтэйчүүдийн амьдралын байгалийн үе шат боловч халуу оргих, нойрны хямрал, сэтгэл санааны өөрчлөлт, шээс бэлгийн замын шинж тэмдгүүд илэрч, амьдралын чанарт нөлөөлөх боломжтой. Мөн энэ үе нь зүрх судасны өвчний эрсдэлийг үнэлэх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих чухал боломж юм.

Эмэгтэйчүүд амьдралынхаа бараг гуравны нэгийг цэвэршилтийн дараах үед өнгөрүүлэх боломжтой тул эрүүл мэндийн тусламжийг зөвхөн шинж тэмдэг намдаахад чиглүүлэх нь хангалтгүй гэж PAHO онцолжээ. Судалгааны хүрээнд 15 удирдамжийг нарийвчлан шинжлэхэд оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт болон тусламж үйлчилгээний зохион байгуулалтын зөвлөмжүүд харилцан адилгүй байв. Ялангуяа эрт цэвэршилт болон хорт хавдрын түүхтэй эмэгтэйчүүдэд зориулсан тусгай зөвлөмж дутмаг байжээ.

Түүнчлэн удирдамжтай байх нь дангаараа хангалтгүй бөгөөд эмч, мэргэжилтнүүдийг сургах, эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, шаардлагатай үед нарийн мэргэжлийн эмчид шилжүүлэх тогтолцоог сайжруулах шаардлагатайг байгууллага анхааруулсан байна.

Мөн PAHO цэвэршилтийг зөвхөн эмэгтэйчүүдийн хувийн асуудал гэж үзэх бус эрүүл насжилт, сэтгэцийн болон бэлгийн эрүүл мэнд, архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогын нэг хэсэг болгохыг уриалжээ.

Эх сурвалж: Pan American Health Organization (PAHO), 2026.11.10.

ЦХИХХЯ | Дрон туршилтын бүсүүд байгуулахаар болов
62 жилийн дараа Пенсильвани дахь сүмд хүчиндэж, хөнөөсөн есөн настай охины хэрэг илэрлээ
UB Drone Battle уралдааныг зарлалаа
Selena Gomez нөхрийнхөө хөлийг үнссэн бичлэг цахим орчинд анхаарал татав
Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Арваннэгдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгөний хуваарь
Цаг үе
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?