HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

62 жилийн дараа Пенсильвани дахь сүмд хүчиндэж, хөнөөсөн есөн настай охины хэрэг илэрлээ

|
HumanZ
| 2025 оны 11 сарын 03

1962 онд Пенсильвани мужийн Бристол хот дахь сүмд хүчиндүүлж, амь үрэгдсэн 9 настай охин Кэрол Энн Догертийн хэрэг 62 жилийн дараа шийдэгдлээ гэж Бакс тойргийн прокурорын газар мэдэгдлээ.Прокурор Женнифер Шорн хэлэхдээ “Бидний үзэж байгаагаар энэ нь АНУ-д сүмийн дотор бага насны охинийг хүчиндэж, алсан цорын ганц хэрэг байж магадгүй,” гэж мэдэгдэв.

Хэргийг тангарагтны шүүхийн (grand jury) мөрдөн шалгалтаар дахин сөхөж, Вильям Шрейдер хэмээх эрийг гэм буруутайд тооцон алуурчныг эцэслэн тогтоосон байна. Шрейдер 2002 онд нас барсан ч түүнийг хохирогчийн үхэлтэй “хэдэн арван жилийн турш хадгалагдсан нотлох баримт болон орчин үеийн шинжилгээний дүгнэлтийн хослол”-оор  холбож тогтоожээ.

1962 оны аравдугаар сарын 22-нд Кэрол Энн номын санд явах замдаа St. Mark’s Ромын католик сүмийн дотор хүчиндүүлж, боомилогдон амиа алджээ.

Хэрэг гарсны дараа гэрч Шрейдерийг, тухайн үед сүмийн ойролцоо амьдардаг байсан түүнийг, хэргийн орчимд харсан гэж мэдүүлсэн байна. Цагдаа нар түүнийг байцаахад худал мэдүүлэг өгсөн, полиграф (үнэн худлыг шалгах) тестэд бүдэрсэн ч хангалттай нотлох баримт дутмаг байжээ.

Удалгүй Шрейдер Пенсильвани мужийг орхин өмнөд бүс рүү нүүж, олон жил нуугдсан байна. Прокурорын газраас түүнийг “бэлгийн гэмт хэрэг, хүчирхийлэлд давтагдан холбогддог, жинхэнэ махчин этгээд байсан” гэж тодорхойлжээ.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа 60 гаруй жил үргэлжилсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад 141 хүний бэлгийн үсийг шинжилсэн байна. Шрейдерээс авсан дээж 1990-ээд онд дахин шинжилж үзэхэд охины гарнаас олдсон үсэнд “маш төстэй” болох нь тогтоогджээ. Бусад бүх хүмүүсийн дээж үүнтэй үл нийцсэн тул Шрейдер үлдсэн цорын ганц сэжигтэн болжээ.

Хэрэгт шинэ эргэлт 2024 онд гарчээ. Мөрдөгчид Шрейдерийн өнгөрсөн гэрлэлтээс төрсөн хүүтэй ярилцахад, тэрбээр эцэг нь хоёр удаа “Пенсильвани дахь сүмд нэг бяцхан охиныг хөнөөсөн” гэж хүлээн зөвшөөрч байсан гэж мэдүүлсэн байна. Шрейдер хүүдээ “охиныг сүм рүү хуурч оруулан, хүчиндэж, амьд үлдээвэл цааш ярихаас айсан учраас алсан” гэж хэлжээ.

Хохирогчийн эгч Кэй Догерти хэвлэлийн бага хурал дээр нулимстайгаар “Кэролын үхэл манай гэр бүлийн амьдралыг үүрд өөрчилсөн. Ээж, аав минь хэн охиныг минь алсныг мэдэлгүй хорвоог орхисон. Энэ олон жилийн турш тодорхойгүй байдал бидний амьдралын нэг хэсэг болсон,” гэжээ. “Эцэст нь үнэн тодорч, бидний олон жилийн шарх бага ч болов эдгэрэх боломжтой боллоо.”

Эх сурвалж: ABC news

ФОТО | Грэммийн шагнал гардуулах ёслол дээрх алдартнуудын хувцаслалт
Азийн 18 орны залуу парламентын гишүүд Улаанбаатар тунхаглал баталлаа
Зудын үнэлгээгээр зургаан аймгийн 23 сум цагаан зудтай байна
Аядуухан суугаад уншлаа, ай тавдугаар сар аа гэж…
Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг хаана
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

MGI | “Монгол Улсын мисс Ц.Аззаяа өдөр бүр гайхшруулж байна”
Ангилалгүй
ТАНИЛЦ | Улаанбаатар марафоны өдөр дараах замуудыг хаана
ЦАГ ҮЕ
Богд хааны ордон музей өндөр настан, хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
ЦАГ ҮЕ
GenZ АЖИГЛАГЧ | Хотын асуудлууд шийдэгдээсэй л гэж найдъя, бусдаар “тийрэлт, тийрэлт”
GenZ АЖИГЛАГЧ
Дэлхийн томоохон авиа компаниуд дампуурлаа зарлалаа
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?