Америкийн дуучин, жүжигчин Селена Гомез никотин агуулсан цахилгаан тамхи хэрэглэснээр дуу хоолойд нь нөлөөлсөн тухайгаа олон нийтэд хуваалцжээ. Тэрбээр Instagram Story-доо вэйп хэрэглэснээс хойш хоолойных нь өнгө өөрчлөгдсөн бөгөөд өмнөх шигээ болгох боломжгүй ч байж магадгүй хэмээн ярьсан байна. Өдгөө 34 настай дуучин цахилгаан тамхинаас гарахыг хичээж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ шүтэн бишрэгчдэдээ никотиныг хэрэглэхгүй байхыг мөн анхааруулжээ.
