HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

УГТЭ, БНСУ-ын хамтарсан баг есөн хүүхдэд зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг засах мэс заслыг амжилттай хийжээ

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2022 оны 10 сарын 24

Улсын Гуравдугаар Төв эмнэлэг БНСУ-ын Сөүлийн их сургуулийн Анагаах ухааны сургууль, JW LEE Даяаршлын Анагаах Ухааны Төвтэй хамтран Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж, үйлчилгээний чадавх, чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Тус үйл ажиллагааны хүрээнд УГТЭ-т энэ сарын 16-23-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Сургуулийн Хүүхдийн зүрхний мэс засалч Ким Үн Хан профессороор ахлуулсан зочин профессорын баг хүрэлцэн ирж, тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран ажлын байрны мэс засал сургалт зохион байгуулж, зүрхний төрөлхийн гажиг оношлогдсон бага насны хүүхдүүдэд хамтарсан багаар мэс заслын тусламж үйлчилгээг амжилттай үзүүллээ.

Хамтарсан баг энэ удаа нийт 95 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, үүнээс уушгины венийн бүтэн буруу оролт, гол судасны нумын гажиг, Эбштейн гажиг, ховдол тосгуурын нэгдсэн суваг, уушигны артерийн хавхлагын гажиг зэрэг хүүхдийн зүрхний төрөлхийн хүнд хэлбэрийн гажиг оношлогдсон 45 хоногтойгоос 16 нас хүртэлх насны нийт 9 хүүхдэд мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн бөгөөд энэ удаагийн мэс засалд хагас цусны зохиомол эргэлтийн шинэ арга технологийг түлхүү ашигласны зэрэгцээ зарим дотоод гадаадын эмнэлгийн байгууллагуудад өмнө нь мэс засалд ороод үр дүнгүй байсан хүүхдүүдэд давтан мэс засал хийж, эмчилгээний асуудлыг бүрэн шийдвэрлэж өглөө.

Мөн ажлын байрны мэс засал сургалтыг нийт эмч мэргэжилтнүүдэд хүртээмжтэй хүргэх зорилгоор мэс заслын явцыг бодит цагаар Head Lamp ашиглан мэс заслын өрөөнөөс сургалтын өрөөн дэх эмч нарт хүргэх байдлаар сургалтын дэвшилтэт арга техникийг ашиглаж зохион байгууллаа.

Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд 100-200 донорын цус ашигладаг
Хүүхдийн аутизмын оношилгоог ЭМД-ын сангаас бүрэн хариуцна
Нүдний эрүүл мэндийн эрт илрүүлгийг эхний ээлжинд Баянхонгор аймагт явуулахаар болов
НЭМҮТ | ХИЙМЭЛ ЗҮЛЭГ БА ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ
ГССҮТ: 5-14 насны хүүхдүүд чарганаас унаж гэмтэх тохиолдол өндөр байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?