HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Эрүүл мэнд

Томуу, томуу төст өвчний дуудлага аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 42.7 хувиар буурчээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2025 оны 11 сарын 06

Улаанбаатар хотын агаарын чанарыг хэмждэг суурин харуулуудын мэдээллээр Баянхошуу, Хайлааст, Дамбадаржаа, МҮОНРТ, Монгол газар, Яармаг орчимд агаар бага бохирдолтой. Шархад, Мишээл экспо, Богд хааны ордон музейн орчим агаар цэвэр, бусад газруудад агаарын чанарын индекс хэвийн байгааг ойрын өдрүүдэд мэдээлж байгаа.


Тэгвэл агаарын чанар сайжирч байгаатай холбоотойгоор томуу, томуу төст өвчний тархалт болон дуудлагын тоо багассан байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэдээлснээр 2025 оны аравдугаар сард эрүүл мэндийн байгууллагууд нийт 33,862 дуудлага хүлээн авсан. Үүнээс 3804 буюу 11.2 хувь нь томуугийн дуудлага байгаа юм. Энэхүү 2025 оны аравдугаар сарын байдлаарх томуугийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 42.7 хувиар буурчээ.
2024 оны аравдугаар сарыг 2025 оны аравдугаар сартай харьцуулахад томуу, томуу төст өвчнөөр хэвтэн эмчлүүлсэн өвчтөний тоо 3850-иар буюу 8.1 хувиар буурсан. Харин 0-5 насны хүүхдийн өвчлөл 5946 тохиолдлоор буюу 12.5 хувиар буурсан байна.


2025 оны агаарын чанарыг 2024 оны байдалтай харьцуулахад агаар бохирдуулагч хамгийн аюултай бодис 2.5 микрометрээс бага нарийн тоос буюу PM2.5 тоосонцор бууралттай. Мөн хүхрийн хий, угаарын хий багассан үзүүлэлттэй байгаа юм. Уушгины гүнд хүрч, цусанд шингэдэг эдгээр хорт бодисын агууламж тодорхой хэмжээнд буурч байгаа нь томуу, томуу төст өвчний тархалт, дуудлагын тоо буурахад нөлөөлснийг эмч нар хэллээ.

Өвөлжилт хүндэрсэн аймаг, сумдад улсын нөөцөөс өвс тэжээл хүргэж эхэллээ
Мэдээллийг тухай бүрт хүргэж, удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллалаа
Япон улс баавгайн халдлагын өсөлттэй тэмцэх арга хэмжээ авч эхэллээ
“Органик сүү үйлдвэрлэл” сэдэвт ОУ-ын бүсийн хэлэлцүүлэг боллоо
Авлигыг үл тэвчих тухай агуулгыг 10-р ангийн нийгэм судлалын хичээлийн хөтөлбөрт оруулна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?