HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

C.Цэнгүүн: Улаанбаатарын утааг бууруулах хамгийн бодит боломжуудын нэг нь монгол гэрийн дулаалга

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 09 сарын 21

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Астана хотод болсон Төв Ази, Европын бүс нутгийн нүүрстөрөгчгүй хөгжлийн форумд оролцжээ. Энэ үеэр тэрбээр:

“Энэ удаа Астана хотод болсон Төв Ази, Европын бүс нутгийн нүүрстөрөгчгүй хөгжлийн форумын үеэр Казахстан нүүрсний хамаарлаа хэрхэн бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлаа хадгалах, агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг хэрхэн багасгах талаар хэлэлцүүлэгт оролцлоо.

Манай Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл бол Казахстаны Астана хот хоёрдугаарт ордог. Манай хоёр улсад ижил төстэй асуудал олон. Социализмын үеэс ажиллаж ирсэн ДЦС-ууд, насжилт өндөртэй дулааны нэгдсэн сүлжээ, нүүрсний өндөр хэрэглээ, агаарын бохирдол гээд бид адилхан сорилттой нүүр тулж байна.

Түлшээ солихоос нэн урьтал болгож, хамгийн түрүүнд бид дулаан алдагдлаа бууруулж, эрчим хүчээ үр ашигтай хэрэглэх ёстой.

Улаанбаатарын утааг бууруулах хамгийн бодит боломжуудын нэг нь монгол гэрийн дулаалга.

Гэр хорооллын 220 мянга орчим өрхийн 92 мянга нь буюу 42 орчим хувь нь монгол гэрт амьдардаг гэсэн тооцоо бий. Нэг гэрийг дунджаар 1.5 кВт цахилгаанаар халаана гэж тооцвол 92 мянган айлд нийт 130-140 МВт чадал шаардлагатай.

Нэг гэрийн буурийг дулаалахад ойролцоогоор 1 сая төгрөг гэж үзвэл 92 тэрбум төгрөг. Харин нэг гэрийг бүрэн дулаалахад 3 сая төгрөгөөр тооцвол нийт 276 тэрбум төгрөг шаардлагатай.

Утааны сонсголд танилцуулсан тооцоогоор тус 92 мянган гэрийг бүрэн дулаалж, цахилгаан халаалтад шилжүүлснээр Улаанбаатарын утааг 42 хүртэл хувиар бууруулах боломжтой.

Гэтэл бид өнөөдөр ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?

2025-2026 оны өвөл БНХАУ-аас 306 мянган тонн хагас коксон түлшийг 226 тэрбум төгрөгөөр авсан. Түлш нь галлагааны улирал дуусахаас өмнө хүрэлцэхгүй болж, дахин 61 мянган тонныг 45 тэрбум төгрөгөөр нэмж импортолсон. Нэг өвөлд л нийт 367 мянган тонн импортын түлшинд 271 тэрбум төгрөг зарцуулсан гэсэн үг.

Гэтэл үүгээр дууссангүй.

2026-2027 оны өвөл дахиад 280 мянган тонн хагас коксон түлш худалдан авахаар 288.7 тэрбум төгрөгийн тендер зарласан.

Хоёр өвлийн түлшний худалдан авалтад зарцуулсан болон зарцуулахаар төлөвлөсөн мөнгө нийлээд бараг 560 тэрбум төгрөг.

Нэг өвөл түлээд дуусна. Дараагийн өвөл дахиад импортолно. Дахиад төсөв тавина. Дахиад шатаана.

Харин 92 мянган монгол гэрийг бүрэн дулаалах тооцооны өртөг 276 тэрбум төгрөг. Өөрөөр хэлбэл, хоёр өвөлд импортын түлшинд зарцуулсан болон зарцуулахаар төлөвлөсөн мөнгө нь 92 мянган гэрийн бүрэн дулаалгын тооцооны өртгөөс хоёр дахин их байна.

Утаатай тэмцэнэ гэдэг нүүрсээ өөр нэртэй нүүрсээр сольж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгөөр гаднаас авч шатаахыг хэлэхгүй.

Шатаагаад дуусдаг зардлаас дулаан алдагдлыг нэг удаа бууруулах хөрөнгө оруулалт руу шилжих цаг болсон.

Эхлээд гэрээ дулаалъя. Дараа нь цэвэр халаалтад шилжье” хэмээн өөрийн цахим хуудастаа онцоллоо.

Цэрэг татлага энэ сарын 18,19,20-ны өдрүүдэд зохион байгуулагдана
Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж байна 
Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав
ӨНӨӨДРИЙН 20 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
ФОТО | Солонгос оддын сургуульд байх үе ба одоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

GenZ ажиглагч | НАМ-ын бүтээгдэхүүн
GenZ АЖИГЛАГЧ
ЖҮЖИГЧИН СИДНИ СУИНИ ЯАГААД ЭМЭГТЭЙ ТАМИРЧДЫН ДУРГҮЙЦЛИЙГ ХҮРГЭВ
DAILY NEWS
APPLE-ИЙН ШИНЭ ГУРВАЛ | IPHONE 18 PRO, PRO MAX, IPHONE DUO
DAILY NEWS ЦАГ ҮЕ
ЛИСА “DREAM” ДУУНЫХАА БОДИТ ТҮҮХИЙГ ДЭЛГЭВ
DAILY NEWS
Японы дизайнер нүүдэлчдийн эрх чөлөөг Монгол гэрээр илэрхийлэв
From INNA
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?