HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

С.Цэнгүүн: Улсын төсвийн бүх задаргааг онлайнд байршуулдаг болгоно

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2026 оны 09 сарын 14

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн улсын төсвийн мэдээллийг ил тод болгох, төсвийн орлого, зарлага болон төсөл, арга хэмжээний дэлгэрэнгүй мэдээллийг олон нийт цахимаар харах боломжийг нэмэгдүүлэхээр Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ.

Тэрбээр төсвийн нарийвчилсан мэдээлэл олон нийтэд хангалттай хүртээмжгүй байгаа нь иргэд төсвийн зарцуулалтад хяналт тавих боломжийг хязгаарлаж байна гэж үзэн өөрийн цахим хуудсандаа “Улсын төсвийн бүх задаргааг онлайнд байршуулдаг болгоно. Excel файл үнэн, худал гэсэн маргаан бүхий асуудал одоо ид сенсаацалж байна. Ил биш учраас олон нийт хяналт тавих боломжгүй. Манай улсын төсөв маш нууц төсөв байдаг уу? Иргэдэд байтугай хяналт тавих эрх бүхий УИХ-ын гишүүдэд ч нарийвчилсан задаргаа олддоггүй. Тэгээд гэнэт хэн нэгэн маш ноцтой гэсэн баримт гаргаж, Монгол даяараа буруутныг олж тогтоон, цахимд дүүжилдэг. Энэ бол олон жилийн өмнөөс өнөөг хүртэл өөрчлөгдөөгүй процесс.

ТӨСВИЙН ХЯНАЛТ бол тэнгэрээс од шүүрэх, далайгаас сувд шүүрдэх тухай асуудал биш. Зүгээр л иргэд, олон нийтэд ил тод, ойлгомжтой, бүр тодорхой хэлбэл задгай файлыг хэн бүхэн үзэх боломжтой байх ёстой. Юуг хэнээс нуух гэж?

2026 оны төсвийн нийт зардал 33 их наяд төгрөг бөгөөд үүний 75 хувь нь иргэдийн хяналтгүй урсаж байна. Урсгал зардлыг хянахгүйгээр хөгжлийн төлөвлөгөө ярих боломжгүй.

Хуулийн төсөл батлагдсанаар улсын төсвийн дэлгэрэнгүй задаргаа бүхий файлыг хүн бүхэн үзэх боломжтой болно.

Үүний үр дүнд:

☑️ Төсвийн сахилга бат, хариуцлага сайжирна.

☑️ Эдийн засаг, нийгмийн үр өгөөжид суурилан төслүүдийг бодитой нотолгоонд үндэслэн үнэлж, эрэмбэлнэ.

☑️ Төсвийн төсөл, урсгал зардлуудыг нарийвчлан шинжилж, хөгжлийн бодлого, төсвийн төлөвлөлтийн уялдааг хангана.


Хуулийн төсөл батлагдсанаар та бид төсвийн таавар таалцах шаардлагагүй болж, НУУЦ ТӨСӨВ-ийг бүгдэд ил болгоно. Энэ хуулийн төсөл батлагдсантай холбоотойгоор нэмэлт ажил шинээр бий болж, төрийн албан хаагчдад дарамт болохгүй. Өөрөөр хэлбэл, Сангийн яаманд бэлэн байгаа мэдээллийг ил болгож, иргэд, олон нийт танилцах боломжийг л бүрдүүлж байгаа юм” гэжээ.

Хуулийн төсөлтэй танилцах:
https://d.parliament.mn/tusul/e645d84a-1d0b-4604-b0e1-dc78dcb8ab51

Даатгалын хураамжийн орлого 50 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгджээ
Сайжруулсан түлшний чанар, стандартад НМХГ тогтмол хяналт тавьж байна
ОБЕГ: Утаажилтын бүсээс 12 иргэнийг гаргаж, 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг авран хамгаалав
Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана
Экологийн асуудал хариуцсан алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулав
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эрэлттэй

Victoria’s Secret 2026: “After-Party”-д хэн, юу өмсөв
DAILY NEWS
GenZ ажиглагч | 4.900.000
GenZ АЖИГЛАГЧ
GenZ ажиглагч | Эрхээ эдэлсэн иргэнийг хориод байгаа “гахай” хэн бэ
GenZ АЖИГЛАГЧ
Халтирч унасан “Сахиусан тэнгэрийн”-ийн эргэн ирэлт
DAILY NEWS
Кендалл Женнер яагаад энэ жилийн Victoria’s Secret-ийн шоунд оролцоогүй вэ
DAILY NEWS
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?