HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улаанбаатарт

Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлана

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2025 оны 07 сарын 25

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийг нийслэлээс хэрэгжүүлж байгаа. Үүний нэг Шинэ тойрог зам төслийн Нэгдүгээр тойрог замын барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Нэгдүгээр тойрог зам нь 24.7 км урт зургаан эгнээтэй, олон түвшний огтлолцол бүхий уулзваруудтай, 8.9 км урт гүүрэн байгууламж, 2 км гаруй туннельтэй баригдахаар зураг төсөвт суугдсан. Авто замын тооцоот хурд нь 100 км/цаг бөгөөд Туулын хурдны зам болон хотоос гарах авто замуудтай холбогдож Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шинэ түвшинд хүргэх дэд бүтцийн гол зангилаа авто зам болно. Туулын хурдны зам, Шинэ тойрог зам төслөөр хотын төвийн бүсийн ачааллыг хотыг тойрсон хурдны замын хэлбэрээр хуваалцаж, нийслэлийн захын бүсүүд, дэд төвүүдийг хөгжүүлэх нөхцөл болж, “20 минутын хот” төлөвлөлттэй уялдах юм.

Нэгдүгээр тойрог зам төсөл нь ТЭЦ-4 авто зам, Энхтайваны өргөн чөлөө, Толгойт, Ард аюушийн авто зам, Баянхошууны уулзвар, Сонгинохайрхан дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэр, Дэнжийн мянгын авто зам, Хайлаастын гудамж, Долоон буудлын авто зам, Баруун Алтан-Өлгийн гудамж, Да хүрээний гудамж, Хилчний гудамж, Цагдаагийн Академийн Өргөн чөлөө, Дүнжингаравын гудамжийг тус тус дамжин өнгөрөх төлөвлөлттэй. Уг төслөөр замын хөдөлгөөний дундаж хурдыг 25 хүртэл хувиар нэмэгдүүлнэ.

Шинэ тойрог зам төслийг нэг болон хоёрдугаар тойрог замтай барихаар ТЭЗҮ-ийг “Си Эс Си И Си Айком консалтантс” ХХК боловсруулж, “Нэгдүгээр тойрог авто зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Зам, тээврийн хөгжлийн яамны шинжлэх ухаан, технологийн зөвлөл болон авто замын дэд зөвлөлөөр үе шаттайгаар хэлэлцүүлж, магадлал хийлгэсэн. Эдийн засаг, хөгжлийн яам, Хот байгуулалт, орон сууцжуулалтын яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Үндэсний аудитын газар, НИТХ болон түүний хороод зэрэг холбогдох төрийн байгууллагуудаас санал, дүгнэлт авч, төслийг бодлогын түвшинд дэмжүүлээд байна. Үүний үр дүнд Засгийн газрын хуралдаанаар төслийг хэрэгжүүлэхэд зориулж Засгийн газрын өрийн баталгаа гаргах асуудлыг УИХ-д танилцуулж дэмжсэн шийдвэр гарсан билээ.

Беларусь улсын Засгийн газрын 2024-2025 оны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа
ХӨСҮТ | Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9251 болжээ
Тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах утааг шалгаж байна
Ипотекийн зээлд өнгөрсөн хугацаанд 8.9 их наяд төгрөг зарцуулж, 130 мянган өрхөд олгосон
Аж ахуйн нэгжүүдийг орчны 50 метр талбайгаа тогтмол цэвэрлэхийг уриалж байна
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?