HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Цаг үе

Даатгалын хураамжийн орлого 50 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгджээ

|
Үйлсдэлгэр Мөнхбат
| 2024 оны 09 сарын 09

Даатгалын хураамжийн орлого энэ оны эхний хагас жилд 222.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 52.9 (31.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Мөн даатгалын нөхөн төлбөрт 70 тэрбум төгрөг олгосон нь өмнөх  оны мөн үеийнхээс 16.5 (31 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Даатгалын хураамжийн орлогын 85.6 хувийг сайн дурын, 13.6 хувийг албан журмын, 0.8 хувийг урт хугацааны буюу амьдралын даатгал эзэлж байгаа бол нөхөн төлбөрийн 66.8 хувийг сайн дурын, 31.8 хувийг албан журмын, 1.4 хувийг урт хугацааны даатгал эзэлж байна. Даатгалын хураамжийн орлого энэ оны хоёрдугаар улиралд 114.3 тэрбум төгрөгт болж, өмнөх оны мөн үеийнхээс 19.8 (21 хувь) тэрбум, өмнөх улирлынхаас 6.6 (6.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Даатгалын нөхөн төлбөрт дээрх улиралд 34.2 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеийнхээс 7.3 (27 хувь) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх улирлынхаас 1.6 (4.4 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ.

Даатгалын хураамжийн орлого ийнхүү өсөхөд авто тээврийн хэрэгслийн даатгалын хураамжийн орлого 19.2 (44.1 хувь) тэрбум, хөрөнгийн даатгалын хураамжийн орлого 11.3 (44.2 хувь) тэрбум, гэнэтийн осол, эмчилгээний даатгалын хураамжийн орлого 10.3 (40.6 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин зээлийн даатгалын хураамжийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 2 (47 хувь) тэрбум, агаарын хөлгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой хариуцлагын даатгалын хураамжийн орлого 1.7 (77.3 хувь) тэрбум, ачаа хүргэлтийн даатгалын хураамжийн орлого 1.1 (36.3 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Даатгалын нөхөн төлбөр энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд  жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөр 4.8 (27.3 хувь) тэрбум, агаарын хөлгийн даатгалын нөхөн төлбөр 4.1 (51.3 дахин) тэрбум, хөрөнгийн даатгалын нөхөн төлбөр 3.9 (2.6 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ. Харин амьдралын даатгалын нөхөн төлбөр өмнөх оны мөн үеийнхээс 69.3 (73.8 хувь) сая, тэтгэврийн даатгалын нөхөн төлбөр 8.1 (3.4 хувь) сая төгрөгөөр буурлаа.

Даатгуулагчид энэ оны эхний хагас жилд 1 сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 123.2 (13.9 хувь) мянгаар нэмэгджээ. Даатгуулагчдын 83.1 хувь нь иргэн, 16.9 хувь нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж, байгууллага аж. Нийт даатгуулагчийн 51.4 хувийг албан журмын, 48.5 хувийг сайн дурын, 0.2 хувийг урт хугацааны эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв. 

ОЦА #1 | 2026 ондоо болсон болоогүй дарга томилохоо больё тэгэх үү, ДАРГА НАР АА
Хүүхдүүдээ “менингококкт” халдвараас сэргийлье
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
Монголын парламентын бүлгэмийг байгуулж, Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргаар УИХ-ын дэд дарга Х.Булгантуяаг сонголоо
78 дахь удаагийн Каннын кино наадамд танилцуулах МОНГОЛ КИНОНУУД
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд сайт хариуцлага хүлээхгүй. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэнэ үү.


2500
👤
@

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

BIGBANG 20 жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтоо зарлалаа
ЦАГ ҮЕ
Жилийн хугацаанд 44 биотехникийн ажилд оролцож, 200 гаруй шувууг дэлхийн санд бүртгүүлсэн Г.СҮХБААТАР
INTERVIEW
Э.Мөнхбаяр: Эрт босож өглөөний цайгаа бэлдэж уухаас амжилт эхэлнэ
+UPDATE
ТОМИЛОЛТ | Элсэн цөлийг мөнгө болгон хувиргасан Ниншягийн туршлага
GenZ АЖИГЛАГЧ
18 ХОНОГ
HUMANZ
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?