HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
From INNA

“WHEN LIFE GIVES YOU TANGERINES” амтат цувралыг яагаад үзэх ёстой тухай

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2025 оны 03 сарын 11

Гуравдугаар сарын 7-нд нээлтээ хийсэн Netflix-ийн “When Life Gives You Tangerines” буюу “Амьдрал чамд мандарин өгөх үед” олон ангит кино 1950-иад оны нийгмийн амьдралын нийтлэг дүр төрх, гэр бүлүүдийн хоорондын харилцааны талаар өгүүлэх эцэг эхийн дүрийг чин сэтгэлээсээ харуулсанаараа үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж байна.

Дэлхийн OTT сайтын FlixPatrol-ын мэдээлснээр “When Life Gives You Tangerines” цуврал нь өчигдрийн байдлаар буюу гуравдугаар сарын 10-ны байдлаар Netflix телевизийн шоуны төрөлд Солонгос, Хонг Конг, Сингапур зэрэг 10 орноос нэгдүгээрт, дэлхийн телевизийн шоуны чансааны зургаадугаарт бичигдэж байна.

16 ангит уг цувралд Чежү аралд төрсөн Эй Соон (IU тоглосон) эх, охин хоёрынх нь гурван үеийн эмэгтэйчүүдийн амьдралыг өгүүлнэ. 1960-аад оноос өнөөг хүртэл 65 жилийн турш үргэлжилсэн түүхийг өгүүлэх энэхүү цуврал нь Солонгосын дайны дараа (1950-1953) хүнд хэцүү бэрхшээлийг туулсан ч хүүхдүүдээ илүү сайн сайхан амьдарна гэж найдаж тэмцэж буй эцэг эхчүүдийн тэмцлийн тухай өгүүлдэг. Мөн бага наснаасаа л гэр бүлийнхээ байдалд санаа зовон хамт тэмцэж дараа нь гэрлэлтийн хүнд хэцүү үеийг туулсан эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн гүн гүнзгийг ч харуулна.

Яруу найрагч болохыг мөрөөддөг байсан Аэ Сун, нэгэн цагт усанд сэлэгч болохыг мөрөөддөг байсан Гван Сик (Пак Бо Гумын дүр) нар өсвөр насандаа мөрөөдлөө орхисон. “Тэдний хувьд хавар бол мөрөөдөх улирал биш, харин мөрөөдлөө орхих улирал байсан. Тэгээд тэд үүнийг дуртайяа хийсэн" хэмээн кино үргэлжилнэ.

Солонгост олон нийтийн цахим сүлжээнд олон үзэгчид “Аав ээжийгээ бодоод маш их уйлсанаас болж нүд хавдсан”, “Ээжийг минь санагдуулсан болохоор би уйлахаа зогсоож чадсангүй”, “Тэр үеийн эмэгтэйчүүдийн амьдрал ямар хэцүү байсныг ойлгосон” гэх мэт сэтгэгдлээ бичиж хуваалцжээ.

Найруулагч Ким Вон Сок өмнө нь уг цувралыг “эцэг эх болон хойч үеийнхэнд зориулсан хүндэтгэл” гэж тодорхойлсон.

“Амьдрал чамд мандарин өгөх үед” гэх гарчиг нь “Чи маш их хөдөлмөрлөсөн” гэсэн утгатай “Pokssak Sogatsuda- Поксак Согацуда” хэмээх Чежү аялгууны хэллэгийн орчуулга юм.

Дайны дараах үеийнхний тухай өгүүлсэн олон кино, цувралууд байдаг ч цөөхөн нь жирийн хүмүүсийн амьдралыг голчлон харуулдаг. Цагдаагийн ажилтнуудын ажлыг голчлон харуулсан “Chief Detective 1958” (2024), улс төрийн үймээн самууныг голлон харуулсан “Uncle Samsik” (2024) зэрэг сүүлийн үеийн жишээнүүдэд эрэгтэй төвтэй, бараан түүхийг харуулсан нь бий.

Жунгвоны их сургуулийн нийгмийн ухааны профессор Ким Хэон-Сик хэлэхдээ, “”Uncle Samsik” гэх мэт олон ангит кинонууд нь бараан өнгөтэй, эрэгтэйлэг өнгө аясаараа өргөн резонанс үүсгэж чадаагүй бол “When Life Gives You Tangerines” нь бүх үеийнхэнд хүлээн зөвшөөрөгдөх халуун дулаан, сэтгэл хөдөлгөм түүхээрээ бусдаас ялгарна” гэжээ. Учир нь уг цувралд эгэл жирийн эцэг эх, хүүхдүүдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг эелдэг, инээдэмтэй байдлаар харуулах бөгөөд өнөөгийн нийгмийн байдалд ч эргэн харах ёстой олон жишээг харуулна.

Уг цувралын зохиолч Им Санг Чун нь залуусын амьдралын түүхийг өгүүлэх “Fight for My Way” (2017), эелдэг, хүчирхэг ганц бие ээжийн тухай өгүүлдэг “When the Camellia Blooms” (2019) киногоороо эчнээ танигдсан. Тэгвэл энэ удаа дахин өөр цаг үеийн халуун дулаан уур амьсгал, оюун ухаанаар дүүрэн зохиолыг үзэгчдэд хүргэлээ.

Чуннам үндэсний их сургуулийн солонгос уран зохиолын профессор Юн Сок Жин хэлэхдээ, “Сүүлийн үеийн олон кино энгийн хүмүүсийн бодит байдлаас салсан чэболын гэр бүлийн тухай түүхээр дүүрэн байдаг. Им Санг Чуны бүтээлүүд зохиомол элементүүдийг орхиж, бодит амьдралын сорилтуудыг гайхалтай хэрнээ харьцуулж болохуйц байдлаар дүрслэн харуулсан учраас бидний сэтгэл зүрхэнд шууд хүрч байна” гэж тодорхойлжээ.

Нэгэн дүр зураг дээр Эй Сун охин хоёрын хооронд ядуурлаас болж хэрүүл маргаан гарсны дараа "Эцэг эхчүүдийн хувьд зөвхөн харамсах сэтгэл нь үлддэг. Хүүхдүүдийн хувьд тэдний дургүйцэл л үлддэг” гэж хэлнэ.
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ
Төвөдийн өөртөө засах орны Шигацэ хотод 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Өмнө Солонгост осолдсон онгоцны хар хайрцаг олджээ
Боловсролын ерөнхий газрын ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллалаа
Хөдөлгөөн ихтэй хорин уулзварын явган зорчигчийн гэрлэн дохио асах хугацааг 40 секунд болголоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?