HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Улс төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.Путин нарын ТОХИРОЛЦСОН есөн онцлох ажил

|
Янжиндулам Мягмарсүрэн
| 2026 оны 09 сарын 02

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав.

Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.Путин нарын ТОХИРОЛЦСОН есөн онцлох ажил:

1. Бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барьж байгуулахад Росатом-тай хамтран ажиллана.

2. “Улаанбаатар төмөр зам”-ын техник, технологийг шинэчилнэ. Ирэх 5 жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо буй 30 саяас 50 саяд хүргэхээр ажиллана.

3. Гурван улсыг холбосон босоо тэнхлэгийн төмөр замын төв коридор байгуулна. Энхүү төмөр зам транзит тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ.

4. Шатахуун тогтвортой нийлүүлнэ.

Олон улсын зах зээлд нийлүүлэлт доголдолтой байгаа ч Монгол Улсын шатахууны хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулна.

5. ОХУ – Монгол – БНХАУ-ыг холбосон төмөр зам барих буюу баруун, зүүн коридор байгуулах боломжийг судална.

Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам нь Монголын баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээг үүсгэх ач холбогдолтой юм.

6. ДЦС-3 ын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг зохион байгуулж эрчим хүчний чадлыг нэмэгдүүлнэ.

7. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг урагшлуулна.

Хоёр улсын эрдэмтэн, судлаачдын хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

8. Байгалийн хийн хоолойн төслийг урагшлуулна.

ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

9. ОХУ, Монгол хоёр улсын бүс нутгийн чуулганыг есдүгээр сарын 14-15нд Улаанбаатар хотод зохион байгуулна. Хойд хөршийн бүс нутгийн 400 гаруй зочид ирж, хоёр улсын хамтын төсөл хөтөлбөрүүдийн талаар чуулна.

PLAYTIME | 15 тайзнаа 250 гаруй хамтлаг уран бүтээлчид
ӨГҮҮЛЛЭГ | Инээмсэглэлийн ид шид
“ТАМГАГҮЙ ТӨР” | Бид ер урлаггүйгээр, хөгжимгүйгээр, шүлэггүйгээр хаа хүрэх бол…
СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Өнгөрөгч наймдугаар сар 38 дахь бага тунадастай сар боллоо
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

“Нүүдэлчин” фестивалийн гурван өдрийн ХӨТӨЛБӨР
Цаг үе
COP17-ЫН ЭХНИЙ ӨДРҮҮДЭД ЯМАР АСУУДЛЫГ ХӨНДӨВ
Цаг үе
THE GUARDIAN | УЛААНБААТАРТ БОЛЖ БУЙ COP17-ООС ДЭЛХИЙ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
HUMANZ
COP17 хурал яагаад болж байгаа вэ | Монгол Улс ба “ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ”
HUMANZ
ХасБанк Apple Pay үйлчилгээ нэвтрүүллээ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?