Netflix-ийн алдарт романтик, инээдмийн цуврал “Emily in Paris” зургаа дахь улирлаар эргэн ирэхээр болжээ. Гэхдээ энэ нь Эмили Куперийн түүхийг өгүүлэх сүүлчийн улирал байх юм.
Сонирхолтой нь зургаа дахь улирлын зураг авалт Грекээс эхэлж, дараа нь Монакод үргэлжлэх бөгөөд эцэст нь Парист эргэн ирнэ гэж Netflix мэдээлжээ.
Тавдугаар улиралд Эмили Ромд ажиллаж, Италийн ноолуурын бизнесийн өв залгамжлагч Марчеллотой харилцаа үүсгэсэн ч эцэст нь өөрийн амьдралаа бүтээсэн Парис руу сэтгэл нь татагдаж буйгаар үйл явдал өрнөсөн. Харин Минди Николастай сүй тавьсан ч Альфитай холбоотой харилцаа нь бүрэн дуусаагүй хэвээр үлдсэн юм. Цувралын зохиогч Даррен Стар зургаа дахь улирлын үйл явдлын талаар одоогоор дэлгэрэнгүй мэдээлээгүй байна.
