HumanzHumanzHumanz
  • MORNING BIRD
  • GenZ АЖИГЛАГЧ
  • INTERVIEW
  • SEX EDU
  • 13 ШАЛТГААН
  • +UPDATE
Хайх
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Notification Цааш үзэх
Font ResizerAa
HumanzHumanz
Font ResizerAa
  • ТАТВАР ТӨЛӨГЧ
  • ХЭРЭГЛЭГЧ
  • NegGen
  • ҮНЭТ ЗҮЙЛ
  • ОЦА
  • ТӨР ӨНӨӨДӨР ЮУ ХИЙВ
Хайх
  • Цаг үе
  • Нийгэм
  • Улс төр
  • Дэлхийд
  • Эдийн засаг
  • Орон нутаг
Follow US
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | Humanz.mn
Дэлхийд

Хошин бичлэг хийдэг “YOUTUBER” Европын Холбооны гишүүнээр сонгогдов

|
Баасандэлгэр Мөнхбаяр
| 2024 оны 06 сарын 11

Киприйн нэгэн алдартай юүтүбэр Европын парламентын бие даасан гишүүнээр сонгогдлоо. 

Фидиас Панайотоу өмнө нь өөрийгөө “хошин мэдрэмж сайтай” гэж тодорхойлж байсан бөгөөд түүний цахим сүлжээн дэх зарим  бичлэгүүд нь Элон Маскаас эхлээд 100 алдартныг тэврэх, долоо хоногийг авсан дотор өнгөрүүлэх гэх мэт агуулгатай. 24 настай залуу контент бүтээгч 2.6 сая гаруй дагагчтай. Тэрбээр, улс төрийн туршлагагүй ч 19.4 хувийн саналаар гуравдугаарт бичигдэж байна.

“Энэ бол үнэхээр цочирдом, гэхдээ гайхалтай мэдээ байлаа” гэж Панайотоу хэлэв. Тэрбээр төрийн CyBC телевизэд хэлэхдээ: “Энэ үйл явдлыг намууд өөрсдийгөө илүү нээлттэй, орчин үеийн болгож, ард түмнийхээ үгийг сонсох ёстой гэсэн анхааруулга гэж үзэх ёстой” гэлээ. 

Газар дундын тэнгисийн арлын улс нь 900 мянга орчим хүн амтай бөгөөд тэдний 683 мянга  гаруй нь амралтын өдрүүдэд болсон санал асуулгад оролцохоор бүртгүүлсэн байна. Кипр дэх сонгуулийн ирц 2019 оны сонгуулийн 45 хувь байсан ч энэ жил 59 хувь болж өсчээ. Энэ үзүүлэлтийг мэргэжилтнүүд алдартай юүтүбэр Панайотоугийн нөлөө гэж тодорхойлсон юм. Филенюс мэдээллийн сайтын хийсэн дүн шинжилгээгээр Панайотоу 18-24 насныхнаас 40 хувийн санал, 25-34 насныхнаас 28 хувийн санал авчээ. Түүнээс гадна таван гишүүн мөн сонгогдсон. 

Сонирхолтой нь өнгөрсөн жил Панайотоу галт тэргийн үнэ, таван одтой зочид буудлын өглөөний цайны төлбөрөөс зугтсан Юүтүб бичлэгээрээ япончуудын эгдүүцлийг ихэд хүргэж уучлалт гуйхаас өөр аргагүй болж байсан юм. Олон сая хүн үзсэн уг бичлэг нь түүнийг алдартай хурдны галт тэргээр Япон даяар аялж, бие засах газар нуугдаж, өвчтэй мэт дүр эсгэн тасалбарын төлбөрөөс бултаж байхыг бичсэн байдаг байна.

Ийнхүү Кипр улсаас залуусын төлөөлөл болж нэгэн сонирхолтой гишүүн сонгогджээ. 

Эх сурвалж – https://www.bbc.com/news/articles/c4nnrwr72dqo 

Бэлтгэсэн дадлагажигч оюутан Э.Номин

“Улаанбаатар” өвлийн наадмыг зорих иргэдэд автобусаар үйлчилнэ
ФОТО | 2024 оны гол өнгөөр “ТООРЫН ЯГААН” өнгийг нэрлэлээ
ЭМЭГТЭЙЧҮҮД | Цэвэршилтийг илтгэх зовууриуд
Морингийн даваанд 10 га газарт Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг 2026-2028 онд барина
MORNING BIRD | Р.ЧОЙНОМ “Жаргал зовлон”
Түгээх
Facebook Copy Link Print
Сэтгэгдэл бичих...

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

COP17 Ulaanbaatar 2026
Mongolia to Host COP17

Эрэлттэй

Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлоо 
Цаг үе
Криштиану Роналду анх удаа уран сайхны олон ангит цувралд дүр бүтээхээр болжээ
DAILY NEWS
Vivienne Westwood: Тансаг загварын ертөнцөд хувьсгал хийсэн брэнд
CRYPTOTUUKH
ТАНД ХЭРЭГТЭЙ | Хотод хичээлийн хэрэгсэл цуглуулж болох 26 БАЙРШИЛ
Цаг үе
© 2026 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан | humanz.mn
  • Бидний тухай
  • Ёс зүйн дүрэм
  • Холбоо барих
Welcome Back!

Sign in to your account

Username or Email Address
Password

Lost your password?